Олон улсын агаарын тээврийн холбоо 2020 онд иргэний агаарын тээврийн салбарын ослын индекс өссөн гэж мэдээлжээ.
Өнгөрсөн онд нэг сая нислэгт 1.71 осол гарсан байна. Энэ нь сүүлийн таван жилийн үзүүлэлтээс (нэг саяд 1.38 осол) өндөр байна гэж тус холбооноос гаргасан мэдээлэлд онцолжээ. Өнгөрсөн жил нислэгийн нийт тоо 53 хувиар буурч, 22 сая болжээ.
Гэсэн хэдий ч нийт ослын тоо буурсан байна. 2019 онд 52 осол гарч байсан бол 2020 онд 38 осол бүртгэгджээ. Хүний аминд хүрсэн ослын тоо мөн наймаас тав болж буурчээ. 2020 онд арилжааны нислэгийн ослын улмаас нийт 132 хүн амиа алдсан нь 2019 онтой харьцуулахад хоёр дахин багасжээ. Тухайн онд 240 хүн онгоцны ослоор хорвоог орхиж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )