Инээдмийн өдөр: “Finnair” Ангараг гараг руу нислэг үйлдэж эхэлсэн тухай зарлав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Финландын иргэний агаарын тээврийн “Finnair” компани дөрөвдүгээр сарын 1-нд Инээдмийн өдөр Ангараг гараг руу нислэг үйлдэж эхэлсэн гэсэн хошигносон мэдээлэл нийтэлжээ. Ингэхдээ зөвхөн нэг талын тасалбар бий гэжээ.

Корогавирусний цар тахал “Finnair” компанийн үйл ажиллагаанд хүчтэй цохилт өгсөн бөгөөд одоо ч ихэнх чиглэлийн нисэг хязгаартай хэвээр байна. Энэ хүнд нөхцөлд үйлчлүүлэгчдийнхээ аялах хүслийг биелүүлэхийн тулд “Finnair” компани Ангараг гараг руу арилжааны нислэг үйлдэж эхэллээ. Энэ чиглэлийн нислэгт хязгаарлалт үгүй гэж хошигнон мэдээлсэн байна. “Манай компанийн чиглэлд Улаан нүдэн гараг багтсанд баяртай байна. Үүний тулд “Finnair” компани хоёр онгоцоо сансрын хөлөг болгон өөрчилсөн. Ангараг гарагийн агаар мандал нүүрсхүчлийн хий, аргон, азотын хийгээс бүрддэг бөгөөд агаарын дундаж температур -63 хэм байна. Энэ нь онцгой мэдрэмж эрэлхийлж буй зоригтой аялагчдад тохирсон нөхцөл юм” гэжээ.

Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 2021 оны зуны улиралд “Finnair” Хельсинки хотоос Ангараг гараг руу даваа, лхагва, баасан гарагт долоо хоногт гурван нислэг үйлдэнэ. “Finnair” компанийн захиалгын системд нислэгийн хуваарийг оруулсан ба нэг талын тасалбар захиалах боломжтой гэж тус компани үйлчлүүлэгчиддээ Инээдмийн өдөр зарласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(202.179.27.171) 2021 оны 04 сарын 01

Хэ хэ

0  |  0
Top