Дэлхийн зорчигч тээвэр цар тахлын өмнөх түвшинд ойртлоо

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 02

Дэлхийн иргэний агаарын тээврийн компаниудын зорчигч тээвэр 2023 онд цар тахлын өмнөх үеийн түвшинд маш ойрхон /95 хувь/ дөхөж очсон гэж Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ мэдээлжээ.

Арванхоёрдугаар сард гүйцэтгэсэн зорчигч тээвэр 2019 оноос 2.5 хувиар бага байна. Агаарын тээвэр сэргэж байгаа нь дэлхийн эдийн засагт хөшүүрэг болно гэж IATA-ийн ерөнхий захирал Уилли Уолш мэдээлжээ. Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийн компаниудын мэдээллээр, 2023 онд олон улсын зорчигч тээвэр 2022 онтой харьцуулахад 126.1 хувиар өссөн байна. Харин Европын агаарын тээвэр 22 хувь, Ойрх Дорнодынх 33.3 хувь, Хойд Америкийнх 28.3 хувиар нэмэгдсэн бол Африкийнх 38.7 хувиар тус тус өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top