Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр.
. Энэхүү баярын гарал үүслийн талаар бодитой түүх байдаггүй ч олон цуу яриа, домог бий.
- Хамгийн үнэн гэгддэг мэдээллүүдээс хүргэвэл, Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготойгоор Инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж иржээ.
- Энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, танилуудаа хууран мэхэлж, эвгүй байдалд оруулдаг байв. Өдөр дууссаны дараа шөнө дунд “Дөрвөн сарын нэгэн шүү” гэж тайвшируулдаг байжээ. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ.
- Францад эрт дээр үед дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлал ёсоор бие биедээ дөрөвдүгээр сарын загас залгиулдаг байжээ. Тэднийг хүмүүс шоглон Тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэсэн гэх түүх бий.
- АНУ болон Их Британид XVIII зуунаас энэ өдрийг Хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна.
- Энэ өдөр хүн бүр инээж уулзан, инээд хүргэм, алиа хошин зүйл ярих ёстой аж.
- Энэ өдөр мөн бие биедээ хуурамч даалгавар өгч, бие биенээ хөгжөөдөг байна.
- Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалттайгаар худал мэдээлэл хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хуурдаг өдөр шүү