СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдээ Момо гэх дүрээс ХОЛ БАЙЛГА

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Сүүлийн үед “Youtube”-ээр хүүхдүүдийн үздэг кино, бичлэг дундуур гэнэт гарч ирэх болсон Момо гэх аймшгийн зохиолын дүр аюул дагуулж байна. Японы аймшгийн зохиолын дүрээс сэдэвлэсэн, дараа нь киноны дүр болсон Момогоор дамжуулан хакерууд бага насны хүүхдүүдийн анхаарлыг татах тоглоом зохиожээ.

Момо хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн кино, бичлэг дундуур гарч ирж, тэдэнд судсаа хэрхэн зүсэх, сэрээ бариад залгуур руу хатгах зэргээр амиа хорлох аргын талаар ухуулан ярьдаг болсныг сэрэмжлүүлж байна. Мөн бусдыг хэрхэн хорлох талаар хүүхдүүдэд ярьж, хэлснийг нь биелүүлэхгүй бол очиж авна, өөрийнх нь ярьсан зүйлийн талаар хүнд хэлвэл ээж аав, ах дүүг чинь хөнөөнө гэж сүрдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улсын цагдаагийн байгууллага иргэддээ анхааруулга өгчээ. Хакердсан хүмүүсийнх нь ашигладаг дугаар ашиглалтад байхгүй байсан аж. Хакерууд хүүхдүүдийг айлгаж, заримд нь нөлөөлсөн байж болзошгүй гэсэн баримт ч байна. Тухайлбал, Момогоос болж Украинд сурагч охин амиа хорлохыг завдаж, нэг хүүхэд тагтнаасаа үсэрсэн, Аргентинд 12 настай охин амиа хорлосон гэсэн албан бус мэдээлэл гарсан. Мөн Филиппинд бага насны хүүхэд эм хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан тохиолдлыг Момотой бичлэгээс болсон байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Хүүхдүүд “Youtube”-ээс бичлэг үзэж байхад мангас гарч ирсэн, ганцаараа байхаас айж байна гэх зэргээр эцэг эхдээ ярих болсон байна. Иймээс уншигч та хүүхдүүдээ Момо гэх энэ дүрээс хол байлгаж, үзэж байгаа хүүхэлдэйн кино, бичлэгийг нь анхаарч, уг мангасыг харсан ч айхгүй байж, хэлсэн зүйлийг нь дуурайж болохгүйг сануулаарай.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.15.166) 2022 оны 02 сарын 10

Hunii hogjil niigmiin uhamshar suugaagui mongol orond odoohondoo hereggui l dee.ug n chaavaas 1 japan zuraachiin l buteel yum baigaa yum.japandaa bol buur toohgui yum.ene zuragnaas bish soliotoi humuusees aij yavaarai.surjin medegdel hiigeed l humuust surtalchilaad baih yumaa.

3  |  0
Top