Ирэх жил Японы нийслэл Токио хотод болох Зуны олимпийн 32 дахь наадмын үеэр бүх төрлийн утаат тамхи, электрон тамхи татахыг хоригложээ. Олимпийн наадам зохион байгуулах хороо, Японы Эрүүл мэндийн яам хамтран тогтоол баталсан байна. Түүнчлэн Токио хотод үйл ажиллагаа явуулдаг ресторан, баар цэнгээний газруудад энэ тогтоол үйлчлэх аж.
Япон улс тамхины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд гол худалдан авагч нь хөгжиж буй орнууд байдаг юм. Япон улсын насанд хүрсэн нийт хүн амын 32.7 хувь нь тамхи идэвхтэй хэрэглэдэг гэж ДЭМБ-ын судалгаанд дурджээ.
Эх сурвалж: Japan Today
Сэтгэгдэл ( 1 )
ЕӨ ЗА ЗА ЭРТХЭН ТАМХИА ХАЯНА АА. ИРЭХ ЖИЛ БАЛРАХ ЮМ БАЙНА.