Д.Эрдэнэбилэг нарын араас Ч.САЙХАНБИЛЭГИЙН гарт гав зүүх үү?

2019 оны 03 сарын 05

"Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой дуулиан  БАРИВЧИЛГААГААР үргэлжилж байна. Өнөөдөр /2019-03-05/ Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны гол хувьцаа эзэмшигч “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг   Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчиллаа. "Монголиан коппер корпорейшн”-ы гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авлаа. 

Тэгэхээр өчигдөр /2019-03-04/  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ж.Батзандан, Л.Болд нар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан 400.27 мянган ам.долларын 72.4 хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан гэж харах үндэслэлүүд байгаа талаар мэдээлсэн. Харин орой нь “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг  мөн л 49 хувьтай холбоотой сэдвээр үргэлжилсэн. Тэгээд өнөөдрийн энэ дуулиан болж байна.

Ц.Пүрэвтүвшин өөрийг нь өчигдөр оройны нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцааж байна гэж үзэж байгаа бол Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар хэвлэлийнхэнд ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй.

Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн схемийг хуулийн байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой  гэж мэдэгдсэн. Тэгэхээр хуулийнхны өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа ил болсон санхүүгийн мэдээлэлд дөрөөлснөөс гадна улс төрийн нөлөөлөлтэй харагдаж байна. Сайдын мэдэгдэл, ТВ-ийн нэвтрүүлэг гэхчлэн үйл явцын давхцал нь үүнийг гэрчилнэ.

2016 оны сонгуультай зэрэгцэн дуулиан дэгдээсэн 49 хувийн сэдэв өнөөдрийг хүртэл эргэлзээтэй асуудлуудыг дагуулж ирсэн. Ер нь бол 400 сая ам.долларын санхүүжилтийг ХХБ дангаараа босгож дийлэхгүй тухай сэдэв анх дэгдэх үед л яригдаж байсныг хэлэх хэрэгтэй байх. Ч.Сайханбилэг сонгуулиас хоёр өдрийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлэхдээ 49 хувь Монголчуудынх боллоо. Худалдаа хөгжлийн банк худалдаж авлаа гэж мэдэгдсэн.

ОХУ-ын “Ростех” төрийн өмчит компаниас “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авах асуудлыг Засгийн газрын “нууц” хуралдаануудаар  2016 оны зургадугаар сарын 9-н болон 13-ны өдөр хэлэлцэхэд ХУРАЛДААНД Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж оролцсон О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хуулийнхан ийн ониллоо. Тэгэхээр 49 хувийг төрийн мөнгөөр авахад оролцсон, шийдвэр гаргалцсан бусад хүмүүс ч баривчилгаанд өртөх магадлалтай.

2016 ОНЫ 06 САРЫН 13-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦСОН  
ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ САНУУЛАН ХҮРГЭЕ

 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙГ ХЭЛЭЛЦСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦСОН САЙДУУД
 

  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
  • Шадар сайд Ц.Оюунбаатар
  • Монгол Улсын сайд М.Энхсайхан
  • Сангийн сайд Б.Болор
  • Батлан хамгаалахын  сайд Ц.Цолмон
  • Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
  • Уул уурхайн сайд Р.Жигжид
  • Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
  • Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
  • Эрчим хүчний сайд Д.Зоригт
  • Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа
     

49 ХУВИЙГ ХУДАЛДАН АВАГЧ ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОГСОД
 

  • Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  О.Орхон
  • Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар
  • Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин


ХУРАЛДААНД ОРОЛЦСОН БУСАД ХҮМҮҮС
 

  • ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго
  • ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-эрдэнэ
  • Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
  • Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр
  • Засгийн газрын референт Б.Болор-Эрдэнэ нарын хүмүүс оролцсон байдаг.

 

Тэгвэл эдгээр хүмүүсээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 49 хувьтай холбоотой наймааны эргэлзээг тайлахад хамгийн түрүүнд нэр нь яригдах хүн юм. Түүнийг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан н.Амартүвшин гэж хүн өөрийгөө “шударга бусын хонгилоор орж золиос болсон” гэсэн зүйлийг Цензургүй сурвалжлага нэвтрүүлэгт ярьсан. Тэрбээр 49 хувийг төр худалдаж авах боломж байсныг зориуд үгүй хийсэн гэж Ерөнхий сайдын экс зөвлөхийн хувиар байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр 49 хувийг ТӨР авах боломжийг харсаар байж үгүй хийсэн Ч.Сайханбилэгийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлах магадлал өндөр.

Үүсээд буй нөхцөл байдал, баримтууд бүгд Ч.Сайханбилэгийн эсрэг байгаа учраас ингэж харахад хүргэж байна.

Үүсээд буй нөхцөл байдал, баримтууд бүгд Ч.Сайханбилэгийн эсрэг байгаа учраас ингэж харахад хүргэж байна.

49 хувь биднийх гэж дуугардаг “Монголиан коппер корпорейшн”-ы тухайд Сингапурт бүртгэлтэй компанитай хэлцэл хийж байна гэсэн мэдээлэлд холбогдсон нь, үйл явцыг улам хурцатгалаа гэж харахад болох байх. “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УБЕГ-т хандахдаа нийт хувьцаагаа Сингапурт  бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI”  компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичиг хүргүүлсэн. Уг материалд үйлдвэрийн 49 хувийг 112.1 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахаар заасан байсан тухай Т.Аюурсайхан гишүүн мэдээлж байсан.

УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу бол 100 хувь төрийн мэдэлд байгаа гэж ойлгогдох “Эрдэнэт Үйлдвэр”-ийн тал хагас хилийн чинадад худалдагдах нь гэсэн энэ мэдээлэл гарсны араас   “Монголиан коппер корпорейшн”-ы ар болох Худалдаа хөгжлийн банкны толгой удирдлагууд гартаа гав зүүж харагдлаа. Бизнесийн талаас тэд. Харин улс төрийн талаас Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай болон тэдний нөхдийн нэрс яригдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.25.182) 2019 оны 05 сарын 31

тийм шүү дээ тухайн үед Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар Хэлэлцүүлэх шийдвэр гаргах Эрх нь Сайханбилэгт байсан шүү дээ тэрний оронд Эрх мэдэл Албан тушаалаа ашиглан нөгөө Этгээдүүдэд боломж олгосон Хүн бол яалт ч үгүй Сайханбилээг шүү дээ мөн Үйлдлийг хамгаалж тэдний талд зогсож байсан тухайн үеийн Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж ч Холбогдох учиртай

1  |  0
Зочин(103.26.195.148) 2019 оны 05 сарын 31

DOLIR GOMOG SHOROND HIIH HEREGTEI

1  |  0
Зочин(202.9.45.161) 2019 оны 05 сарын 31

нэн даруй элбэгдоржийг барьж авч шалгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байсан үзсээр ч байна, тэгээгүй цагт гүйцэд биш

1  |  0
ЛАНТУУ(66.181.161.53) 2019 оны 03 сарын 06

БИДНИЙ ҮЕД ӨРГӨСӨН ТАНГАРАГААСАА НЯЦВАЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ҮҮРД ЖИГШИГДЭН ТӨРИЙН ХУУЛИЙН ХАТУУ ЦЭЭРЛЭЛ ХҮЛЭЭНЭ ГЭЖ БАЙДАГ БАЙЛАА ТЭГВЭЛ ЭДЭНД БҮГДИЙГ НЬ ХАМТРАГЧ БОЛСОН ГЭР БҮЛЭЭР НЬ БҮГДИЫГ НЬ ХОРООХ ХЭРЭГТЭЙ УЛС ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ БОДООГҮЙ ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ ҮР ХҮҮХЭДТЭЙ НЬ ХАМТ БУЛ

0  |  0
зочин(64.119.16.242) 2019 оны 03 сарын 06

Энэ асуудал бол хуулиараа бол Тагнуулын байгууллагын шалгах хэрэг ?! Эз-н гэмт хэрэг гэхээсээ илуу Монгол улсын Терийн ендер албан тушаалтнууд Монгол улсын болон Нийгмийн эрх Ашгаас уравсан гм -р туйлын хунд гэмт хэрэг бегеед туунд холбогдох терийн хууль хяналтын байгууллагуудын Шудрага ажиллагааны зарчим болон Терийн емне хулээсэн Тангараг таан хэр унэнч байв гм-р олон хучин зуйлуудыг уялдуулж шалгах хэрэгтэй дээ?! Мен туунчлэн 49 буюу МКК компани нехдуудийн зугээс Оросоор бамбай барих гэсэн хандлагыг хуулийн хурээнд тас цохих хэрэгтэй! Монголын ард тумэн болон Терийг дэндуу басамжилж бна ш!

0  |  0
энхээ(202.9.43.214) 2019 оны 03 сарын 05

энэ ёстой үнэн дибел ер/сайд бнаа. шууд эх орноосоо урважээ. хариуцлага тооцох хэрэгтэй.

0  |  0
zochin(66.181.179.97) 2019 оны 03 сарын 05

zasag awch bolokh zuyliig zoryud khuwiin kompanid ugch ulsyn umchiig khusakh gesen zuyl shuu dee , edgeeriig shuud tsaazlakh kheregtey

0  |  0
Ззулаа(223.39.188.30) 2019 оны 03 сарын 05

САЙХАНБИЛЭГ ХУЖАА ШҮҮ ДЭЭ.ХУЖАА ХҮН ШИГ САРТАЙСАН ДЭЛБЭГЭР ТОМ ХАМАРТАЙ ЯАХ АРГАГҮЙ ХУЖАА

0  |  0
Zochin(103.212.117.104) 2019 оны 03 сарын 05

Edgeeriig bugdiig horij shalga.eh orhoosoo urvagchid

0  |  0
Zochin(103.212.117.104) 2019 оны 03 сарын 05

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатар Монгол Улсын сайд М.Энхсайхан Сангийн сайд Б.Болор Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Уул уурхайн сайд Р.Жигжид Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа 49 ХУВИЙГ ХУДАЛДАН АВАГЧ ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОГСОД Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин ХУРАЛДААНД ОРОЛЦСОН БУСАД ХҮМҮҮС ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Со

0  |  0
Zochin(103.212.117.104) 2019 оны 03 сарын 05

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатар Монгол Улсын сайд М.Энхсайхан Сангийн сайд Б.Болор Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Уул уурхайн сайд Р.Жигжид Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа 49 ХУВИЙГ ХУДАЛДАН АВАГЧ ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОГСОД Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин ХУРАЛДААНД ОРОЛЦСОН БУСАД ХҮМҮҮС ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Со

0  |  0
Иргэн(66.181.184.223) 2019 оны 03 сарын 05

Гэм буруутай эсэхэд нам хамаагүй байхаа. Үйлийн үрийн бурхан нь нам, баян ядуу, хөгшин залуу, эр эмийг ялгадаггүй байхаа

0  |  0
иргэн,(202.179.25.52) 2019 оны 03 сарын 05

Сайханбилэг гэж Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж Эдэнд боломж олгоогүй бол ийм байдал үүсэхгүй ч байж болох байсан Сайханбилэг тэгэхээр Эрдэнэтийн асуудалыг Гол тоглогч нь мөн л байж таараа цааш нь нарийвчлан шалгавал ЦЭлбэгдорж ч хамаатай байхыг үгүйсгэхгүй Учир нь Эрдэнэтийн асуудлаар УИХ-ын Хуралдаанд Гишүүдыг загнаад зогсож байсан Хүн шүү дээ

0  |  0
12(103.20.152.50) 2019 оны 03 сарын 05

Сайханбилэг бол ерөөсөө Монголын төрд гай л авчирсан. Эхлээд, боловсролын тогтолцоог будаа болгох ажиллагааг эхлүүлсэн. Дараа нь баахан санхүүгийн луйвар.

0  |  0
tttttttttt(202.131.225.91) 2019 оны 03 сарын 05

saihanbileg nariin gart gav zuuvel zuv bolno. ashgiin tuluu biznesiin humuust hamaa baina uu.

0  |  0
Зочин(64.119.20.32) 2019 оны 03 сарын 05

Би ерөнхий сайд байсан бол бас л ингэнэ ! Энэ бол процесс ! Монголын төлөө хийсэн ажил

0  |  0
Зочин(64.119.20.32) 2019 оны 03 сарын 05

Би ерөнхий сайд байсан бол бас л ингэнэ ! Энэ бол процесс ! Монголын төлөө хийсэн ажил

0  |  0
Зочин(202.9.43.70) 2019 оны 03 сарын 05

Өөрсдийнх нь томилуулсан прокурор,шүүгчид эднийг шударга шүүх үү

0  |  0
Zochin(66.181.161.32) 2019 оны 03 сарын 05

Huzuugui hun minchiij ulaij bgaad zagnah bhda hehe

0  |  0
Busad (202.70.34.70) 2019 оны 03 сарын 05

Ter yeiin Erenhii said, Aj uildveriin said g.m alban tushaaltan lav baitsaagdah bizee.

0  |  0
Zochin(202.126.89.7) 2019 оны 03 сарын 05

End oroltson humuus ni MAN bish AN baishdee MANAN geed hudlaa MAN iin ner hundiig gutaah gej baigaa bolhoos

0  |  0
Тоогии(202.9.43.203) 2019 оны 03 сарын 05

Элбэгдорж

0  |  0
Алсыг харагч(150.129.140.6) 2019 оны 03 сарын 05

Сайханбилэг бол ерөөсөө Монголын төрд гай л авчирсан. Эхлээд, боловсролын тогтолцоог будаа болгох ажиллагааг эхлүүлсэн. Дараа нь баахан санхүүгийн луйвар.

0  |  0
Top