"Тэнгэрээс буусан од" киноны шинэ дууг "Мотив" хамтлаг дуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино хоёр дуутай байжээ. Нэг бүтээлд зориулж хоёр өөр жанрын дуу гаргасан нь тухайн киноны өнгө аяс нэлээдгүй баялаг болохыг илтгэж байна гэмээр.

Энэ удаагийн поп дууны аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, үгийг хөтлөгч, яруу найрагч П.Одгэрэл нар бичиж "Мотив" хамтлаг болон кино зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хамтран дуулсан байна. Хамтлагийн залуус, киноны утга санааг сэтгэлдээ тээх залуу жүжигчинтэй хамтран хэрхэн дуулсаныг сонсоод та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top