Гавьяатад үнэлэгдсэн Э.Батнямбуу СТА хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

"Хувьсал" продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл "Тэнгэрээс буусан од" уран сайхны киноны эсрэг дүр буюу "Лут"-ын дүрийг амьдруулсан гэрэлтүүлэгч, жүжигчин Э.Батнямбуу киночид хийгээд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад байгаа. Тэр дундаа Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн овоо хараанд илүү өртөөд байгаа гэж хэлж болно. Тэрбээр энэ талаар  "Яг үнэндээ би энэ хүнийг жүжигчин мэргэжилтэй гэж мэддэггүй, киноны ард гэрлийн мастераар ажилладаг болохоор угаасаа ажлаа л хийж байна гэж хардаг байлаа.
Харин одоо бол ямар юм аа хийж жүжигчинээ хийхгүй, юу хийж яваа юм бэ гэж уулга алдтал кинонд маань тоглолоо.Ямар азаар энэ хүнийг зураач маань Лутын дүрд санал болгож, ямар азаар би энэ хүнийг сонгов оо.Дүрийн санал тавихад, эхлээд овоо зөвшөөрөх тийшээ хандаж байснаа зохиолоо уншсаны дараа жаахан эргэлзсэн байхаа.
Гэнэт л - Та надад итгэж байна уу гэж асуухад нь би-1000% итгэж байнаа гэж хариуллаа...
Ингээд л бидэн хоёр уншлага, задаргаа, сургуулилтандаа орлоо доо...
Хамгийн лаг нь тэр ямар чамбай цэгцтэй дүр дээр ажиллах өөрийн гэсэн арга барилтай, асар торгон мэдрэмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж намайгаа гайхшруулаад авлаа. Кинонд гэрлийн найруулга чухал хэдий ч Батнаагаа жүжигчний карьер хөөгөөсэй, олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөсэй гэж чин сэтгэлээ хүснэ" хэмээсэн юм. Харин жүжигчин Э.Батнямбуугийн хувьд "Халуун зүрх" уран сайхны киноны нээлт дээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Гэрэлтүүлэгчээс гэнэт тодорсон түүнийг Гавьяатын нүд буруу хараагүй бололтой шүү!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top