"Хувьсал"-ын халуухан зургийн дарга

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Залуухан хэдий ч  "Хувьсал" продакшнд хамгийн удаан ажиллаж байгаа тууштай нэгэн бол Б.Баярмаа. Түүнийг нууцлаг нэгэн гэж хэлж болно. Учир нь Б.Баярмаа "Хувьсал"-ын тайзны бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдэд тоглож байсан бөгөөд түүний бас нэгэн чадвар бол Зургийн даргын үүрэгт ажил юм. 

Б.Баярмаа “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц” кинонд зургийн даргаар ажилласан бол удахгүй үзэгчдэд хүрэх “Тэнгэрээс буусан од” дэлгэцийн бүтээлд мөн хариуцлагатай албаа дахин үүрчээ. 

Зургийн даргын үүрэг маш их. Үзэгчид аливаа бүтээлийн гол баатруудад хөтлөгдөн тухайн кинонд шимтдэг бол тэр бүх зүйлийн ард зургийн дарга ажиллаж, хэцүүхэн бөгөөд хариуцлагатай, бүхий л ачааг нуруундаа үүрдэг ажлыг төгс гүйцэтгэдэг гэж хэлж болно.

"Хувьсал" продакшны ээлжит уран бүтээл "Тэнгэрээс буусан од" кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muug(66.181.184.130) 2019 оны 02 сарын 28

Mundag uvuugiin gen todorch bna daa amjilt

0  |  0
Top