"Хувьсал" продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл болох "Тэнгэрээс буусан од" уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс хийгээд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Монголдоо цөөхөн гэгддэг эмэгтэй найруулагчдын тэргүүн эгнээнд бичигдэх Гавьяат У.Уранчимэг тус уран бүтээлээрээ нийгэмд илүү гэгээлэг сайхан бүхнийг түгээхийг хүссэн гэнэ. Тэр ч утгаараа "хайр гэдэг зүрхний чандад орших агуу их уучлал юм" гэсэн үг олон ч хосын сэтгэл хүрч, нийлсэн гэх юм билээ.
“Хувьсал” продакшны 20 жилийн ойн special бүтээл гэгдэж байгаа “Тэнгэрээс буусан од” кино өнгөрсөн сард үзэгчдийн тоогоор хол тасархай тэргүүлсэн. Энэ удаад ч мөн адил суудлаа тавьж өгөхгүй бололтой. Үзэгчид "Тэнгэрээс буусан од" киног хоёр, гурав дахин давтаж үзэж байгаа гэх сэтгэгдэлүүд ар араасаа хөврөх аж. Энэ нь уран бүтээлчдэд цаашдын уран бүтээлдээ шамдан орох итгэл найдварыг өгч буй хэрэг биз ээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өөрсдийнгөө ингэж бичиж яадаг байна даа. Үнэхээр сайн кино цаг хугацаа хэдий өнгөрсөн ч үнэ цэнээ алдахгүй үзсээр байх болно шүү дээ. Муу кино гэж хэлээгүй шүү. худлаа пиар хийх хэрэггүй л санагдлаа