"Хувьсал" үргэлж шинэ дүр төрх гаргаж ирдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

"Хувьсал" продакшн бүтээл бүрээрээ нэгэн шинэ дүр төрхийг гаргадаг уламжлалтай. “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны шинэ, содон дүр бол Лутын дүрд тоглосон Энхтайваны Батнямбуу юм.

Мэргэжлийн жүжигчин, тунчиг мэдрэмжтэй гэх энэ залуу кино бүтээлд ихэвчлэн гэрлийн найруулагчаар ажиллаж байжээ. Тэрбээр “Миний нууц” киноны гэрлийн найруулагчаар ажиллахдаа найруулагч У.Уранчимэгийн анхааралд өртсөнөөр “Тэнгэрээс буусан од” кинонд нэгэн өвөрмөц дүр болон тодорсон байна.

Зураг авалтын явцад жүжигчний ур чадвар нь найруулагчийн сэтгэлд үнэхээр их нийцсэн төдийгүй, тоглосон дүрдээ маш сайн амьдарсаныг У.Уранчимэг найруулагч онцгойлон дурьдаж байлаа. Үзэгчид "Тэнгэрээс буусан од" киногоор нэгэн шинэ дүр төрх, баатрыг хүлээн авах л үлдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top