У.Уранчимэг: Би сайн найруулагч болмоор байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 09

Амралтын өдөрт зориулан уншигчдыгаа нэгэн онцгой бүсгүйтэй уулзуулах гэж байна. Тэр бол “Хувьсал” продакшны захирал, Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хувьсал” продакшны хамгийн сүүлийн уран бүтээл “Миний нууц” кино 2017 онд үзэгчдэд хүрч байсан. Дараагийн шинэ кино болох “Тэнгэрээс буусан од” нээлтээ хийгээд удаагүй байна. Кино хэр үзэгчтэй байна?

-“Тэнгэрээс буусан од” кино маань гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийгээд байна. Кино зохиолыг “Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн бичсэн. Бүтэн хоёр жилийн турш төлөвлөж, бэлтгэж, зураг авалт хийсний үр дүнд үзэгчдэд хүрч байна. Ер нь “Хувьсал” продакшны хоёр жилд нэг удаа даацтай бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гол нь уран бүтээлийн чанар чухал. Юу юугүй үйлдвэрлээд байхдаа гол нь биш. Нэг ёсондоо хоёр жилд хийсэн ажил, бүтээлийнхээ тайланг үзэгчдэд тавьж байна гэсэн үг л дээ. Шинэ кино бидний хувьд бас нэгэн онцгой хувьсал болно гэдэгт итгэлтэй байгаа. Төрөл жанрын хувьд ч, сэдэв сэдлийн хувьд ч шинэлэг бүтээл болсон. Гэхдээ эцсийн дүгнэлтийг үзэгчид гаргана. Тэд яаж хүлээж авна тэр л жинхэнэ дүгнэлт болно.

-Киноны төрөл, жанрыг юу гэж үзэх вэ?

-Романтик, мелодрам төрлийн кино.

-Танай багийг шинэ киноны нээлтээ хийхтэй зэрэгцээд дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Кино төлөвлөгөөний дагуу зураг авалт дуусаад, пост продакшны ажлын явцад дараагийн шинэ уран бүтээлийн сэдэв анатаз яригдаад эхэлчихсэн байдаг. Бид одоо2021 онд гаргах киноны санаан дээр давхар ажиллаж байгаа.

-“Хувьсал” продакшны жүжигчин нь “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичсэн байсан. Найруулагч зохиолоо бичиж, кино бүтээх тохиолдол олон байдаг. Харин жүжигчин кино зохиол бичиж байхыг тэр бүр сонсоогүй. Ялангуяа Монголд. Та продакшныхаа жүжигчдийн бичсэн кино зохиолыг сонгохдоо ямар шаардлага тавьдаг вэ? Захиалдаг уу, бэлэн болон болсон зохиолыг нь уншиж, түүн дээр ажилладаг уу?

-“Хувьсал” продакшн кино уран бүтээлийн хувьд шинэ баг. Зургаан кино гэдэг тийм ч олон биш. Бид цаашдаа өргөн дэлгэцийн бүтээлээр дагнах бодолтой байгаа. Зохиол бол мэдээж киноны хувьд маш чухал. Жүжигчин хүн зохиол бичвэл дүр илүү амьд болдог юм шиг надад санагддаг. Учир нь тухайн дүрийн өмнөөс тоглох сэтгэл зүй, драматургийг жүжигчид илүү тооцож чаддаг. “Хувьсал” продакшны өмнөх таван уран бүтээлийн кино зохиолыг дандаа манай продакшнд тухайн үедээ харьяалагдаж байсан жүжигчид бичсэн байдаг. Тийм чадвартай байхыг би продьюсер, найруулагчийн хувьд шаарддаг.

-Тэгэхээр танай уран бүтээлчдийг хөрвөх чадвар сайтай гэж ойлгож байна. Ер нь “Хувьсал” хэрхэн ажилладаг вэ? Продакшны зүгээс жүжигчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-“Хувьсал” продакшнд ажиллаж байгаа л бол төрөл бүрийн авьяасаар өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Жүжиглэх, зохиол бичих, зохиолын задаргаа хийх гэх мэт олон чадварыг эзэмших хэрэгтэй гэж үздэг. “Хувьсал”-д харьяалагддаг л бол зохиолын, зохион байгуулалтын, найруулгын, жүжигчний хувьд мэргэжлийн байхаас гадна хувь хүнээ хөгжүүлэхийг би хатуу зарчим болгож барьдаг. Магадгүй ийм шаардлагыг тавьдаг учраас манай продакшны босгыг давж орж ирэх хэмжээний жүжигчин, уран бүтээлч цөөхөн байдаг байх. Ерөнхийдөө “Хувьсал” продакшны уран бүтээл хийхдээ барих зарчим гэвэл баг цуглуулна, бас тараана. Цаг үеэ дагаж өөрчлөгдөж байх ёстой. Үзэгчдэд сонирхолтой, шинэлэг зүйлсийг хүргэдэг байх хэрэгтэй. “Хувьсал”-ын дотоод журам буюу зарчим ердөө л энэ.

-Та “Тэнгэрээс буусан од” киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа.  Киноны жүжигчдээ өөрөө сонгосон уу?

-Монгол үзэгчид их уйдамтгай, бас их мэргэн болсон. Тийм учраас маш ухаалгаар, мэдрэмжтэйгээр дүрээ зөв сонгож, уран бүтээлээ илүү чанартай, сонирхолтой хийхийг би чухалд тавьдаг. “Тэнгэрээс буусан од” кинонд жүжигчин О.Дөлгөөн, Стив Морел, Э.Батнямбуу, С.Лхагвасүрэн нар орж ирснээрээ өмнө нь хийгдэж байсан манай киноны жүжигчдийн багаас 90 хувь өөрчлөгдсөн гэж хэлж болно.

-Гол дүрд та ямар шалгуураар О.Дөлгөөнийг сонгосон бэ?

-О.Дөлгөөн кинонд Од гэж эмэгтэйн дүрд сонгогдсон. Сонгон шалгаруулалтыгжилийн өмнө зарлаж, 50 гаруй охид, бүсгүйчүүд шалгуулсан. Тэдэн дундаас стиль имиж, ур чадвар,онцгой дүр төрхөөрөө О.Дөлгөөн гарцаа байхгүй мянган хувь тохирч гарч ирсэн. Манай тайз, дэлгэцийн урлагтурдаа барьдаг топ эмэгтэй жүжигчдийн нэг бол яах аргагүй О.Дөлгөөн. Тийм ч учраас би О.Дөлгөөнд эргэлзээгүй. “Хувьсал” продакшны цензурт шууд тохирч, тэнцсэн.

 -Таныг сүүлийн жилүүдэд кино найруулагчаар ажиллахад юу хамгийн их нөлөөлсөн бэ? Магадгүй, таныг драмын жүжигт тоглоосой гэсэн хүлээлттэй үзэгчид олон байдаг байх. Та энэ талаар бодож байгаа юу?

-Кино найруулагчаар ажиллах нь зөв юм байна гэсэн тийм томшалтгаан гээд байх зүйл байхгүйл дээ. Би театрт чин сэтгэлээсээ үнэнч байсан. Драмын жүжигчний ажлыг 22 жил хийсэн. 22 жил тасралтгүй драмд тоглоно гэдэг багагүй хугацаа. Нэг л өдөр биөөртөө өөрчлөлт хийхийг хүссэн. Гэхдээ драмын урлагтаа бол би хайртай. Тэр ертөнцөд би урвахгүй шарвахгүй, тууштай амьдарч ирсэн. Орчин үед бүхзүйл хөгжиж байна. Би ч бас өөрийгөө өөр өнцгөөс хармаар байна шүү дээ. Магадгүй энэ хүсч байсан өөрчлөлт нь кино байсан байх. Киноны хувьд харин би өөрийгөө туршлагатай гэж хэлэхгүй. Гэсэн ч одоо бол миний зорилго бүхэн кинотой л холбогдож байна. Би сайн найруулагч болохын тулдилүү их суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байгаа. Би сайн найруулагч болмоор байна.

-Танд драмын тайзан дээрээ гармаар санагдах бодол одоо бий юу? Тайзаа санаж үгүйлэх мэдрэмж төрдөг үү?

-Саналгүй яахав, хүн л юм чинь. Яг үнэндээ би театраас гарсныхаа дараа эхний нэг, хоёр жилдээ театрын тухай бараг бодоогүй. Ямар ч завгүй ажиллаад л байсан. Ажиллаад л байсан. Харин одоо бол хааяа театраа санадаг. Бодогдоод л... Нэг их гансраад, гуниад байна гэсэн үг биш л дээ. Надад тайзан дээр тоглох үргэлж сайхан санагддаг байсан. Би драмын урлагтаа маш их хайртай. Киноноос илүү миний хамгийн сайн мэддэг төрөл. Чаддаг ажил маань. Хаана ч би үүнийгээ бардам хэлнэ. Ялангуяа сонгодог бүтээлийн дүрүүдээ одоо ч хайрлаж, бахархдаг.  “Хувьсал” продакшны хувьд 2019 онд 20 жилийн ой тохиож байгаа.Нэг нууц задлахад ирэх намраас бид тайзны уран бүтээл хийх бодолтой байгаа.

-Та хатуу найруулагч уу? Шаардлага өндөр, мэдрэмж өндөр, зарчимч... Тэгж санагддаг. Танай жүжигчид таныг юу гэж дүгнэдэг вэ?

-Хатуу талдаа байх аа /Инээв/. Хүн бүрийн хувийн зохион байгуулалт, ажилдаа хандах хандлага өөр өөр байх л даа. Миний ажилдаа хандаж байгаа хандлага, тавьж байгаа шаардлага чанга талдаа. Би хэн нэгэнд таалагдах гэж гүйдэг хүн биш юм шиг байгаа юм. Бодсон л бол бодсон. Хийх ёстой л бол хийх ёстой. Төлөвлөгөө л бол төлөвлөгөө. Яагаад хэн нэгэнхайхрамжгүй хүнээс болж миний ажил нурах ёстой гэж. Ажлыг бодож, төлөвлөж, яг л цаг тухайд нь хийх ёстой гэж би боддог. Хүн ажил, амьдрал хоёроо ялгадаг байх хэрэгтэй. Хамтарч уран бүтээл хийж байгаа бол тэр уран бүтээлийн төлөө зүрх нь хамт цохилох ёстой. Ер нь ямар ч хамт олон байсан. Ямар ч баг байсан. Ямар ч ажил байсан. Зохион байгуулалт, ажлын шаардлага, төлөвлөгөө, төлөвлөлттэй байхыг би зарчим гэж үздэг.

-Үзэгчдийн кино боловсролын тухайд та ямар үзэл бодолтой байдаг вэ? Ямар бодол төрдөг вэ?

-Киноны утга, агуулга, хэлэх гэсэн санаа, санааны цаадах подтекст зэргийг  үзэгчид маш сайн ойлгодог болсон. Одооны үзэгчид мэргэн, мэдрэмжтэй болчихсон гэж хэлнэ. Гадаад, дотоодын маш олон киног үзэх өргөн боломжтой нийгэмд амьдарч байгаа учир харьцуулалт ч сайтай байгаа. Харин мэргэжлийн үнэ цэнийн тухайд ойлголт жаахан бага байдаг юм шиг санагддаг.Үнэгүй юм үзэх маш их сонирхолтой. Ёс суртахууны хувьд уран бүтээлчдэд бага ч гэсэн хүндэтгэлтэй хандах хандлага үзэгчдэд бүрэн суугаагүй байна. Наад зах нь киног хуулбарлахгүй байх ухамсарт үйлдлийг бид олон жил хайж байна. Уран бүтээлчдийн хувьд кино алдагдана гэдэг хатуухан хэлэхэд үхэхтэй адилхан. Маш хүнд өвчин туссантай адил юм. Энэ надад маш харамсалтай санагддаг. Монголд чанартай уран бүтээл хийе гэж эрэлхийлж байгаа, хүсэл зорилготой, үндэсний контент болгох хэмжээнд кино урлагийг хөгжүүлье гэсэн сэтгэлтэй цөөхөн л хэдэн продакшн бий. Төрөөс дэмжлэг хэрэгтэй. Яриад байвал түмэн бэрхшээл байна.

-“Хувьсал”-ын анхны дэлгэцийн бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино үзэгчдээс их өндөр үнэлгээ авсан санагддаг. Тэр үед та гурав /Сурв. Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг хэлэв/Драмын театрыг орхиж явсан үе болохоор ч тэрүү кино тэр чигтээ маш их хүлээлттэй байсан.

-Би театрт 22 жил ажиллахдаа сүүлийн 15 жилд нь ихэвчлэн орчуулгын сонгодог бүтээлүүдэдгол дүрд тоглож байсан. Маш их ачаалалтай ажилладаг байсан. Театр өөрөө төсвийн байгууллага. Ямар ч салбарт цалингийн асуудал яригдана. Театрт би маш бага цалин авдаг байсан. Сайн нөхрийн буянд бага цалингаар амьдрахын зовлонг үзээгүй л болохоос. Би театрт анх 18 настайдаа ажилд орсон. Тэр газарт хүн болсон. Учраа мэдэхгүй явсан, 18 настай У.Уранчимэгийг өнөөдөр таны өмнө сууж байгаа энэ эмэгтэй болгоход 22 жилийн тэр хугацаа багагүй нөлөөлсөн байж таарна. Тухайн үед театрт У.Шекспирийн “Гамлет” жүжиг тавигдах болоод Офелияагийн дүрд сонгон шалгаруулалт зарласан байсныг тод санааж байна. Тэгсэн манай хоёр Ганаа (Сурв. А.Ганчимэг, Д.Ганцэцэг)“Офелияад” шалгаруулалт өгөх гэсэн юмаа, та бэлдээд өгөөч” гэлээ. Өмнө нь бид гурав нэг театрт ажилладаг байсан ч тийм ч дотно байгаагүй л дээ. Хавар нь сонгон шалгаруулалт зарлагдаж, зунжингаа бэлдээд, намар нь дүрийн шалгаруулалтад орох байлаа. Бид гурав зун хамт дүрийн сонголтдоо бэлдсэн. Тэр хугацаандаа илүү дотно болцгоосон байсан. Зуны амралтаар санаандгүй ярьж сууж байгаадхамтарч кино хийх санаагаа олсон. Ингээд намраас нь зохиолоо бичиж, ирэх хавар нь зураг авалтаа эхлэхээр ярилцсан. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиолыг Д.Ганцэцэг бичсэн. Ингээд төлөвлөсөн ёсоор ирэх зун нь зургаан сард зураг авалт эхлэх боллоо. Гэтэл яг зураг авалт эхлэх өдөр Театраас гэрээ хийх дуудлага ирсэн. Нэгэнт бид театрынхаа ажлын хажуугаар кино хийхээр төлөвлөчихсөн, маш их зардал гаргачихсан байсан учир зураг авалтаа эхлүүлэх ажлаа чухалд тавьж, сонгосон.

-Дараа нь юу болсон бэ?

-Ингээд бид гурав театр дээр очиж уулзтал, надад сануулга өгч, театрт арваад жил ажилласан Д.Ганцэцэгт жилийн чөлөө, театрт дөнгөж шинээр ороод байсан А.Ганчимэгийг шууд халах тушаал танилцуулсан. Ажилд ороод удаагүй байсан адилхан жүжигчнээ халуулчихсан учир надад театрт үлдэх эрх байгаагүй. Би жудагтай байх хэрэгтэй. Тийм учраас дагаад халагдсан. Театраас гарсандаа шаналаад байх хугацаа ч байсангүй. Кино зураг авалт гэж гүйсээр  нэг мэдсэн л намар болчихсон. Ингээд намар нь бид гурав киногоо нээсэн. Театраас гарсан, анхны киногоо хийсэн, тухайн үед болсон процесс гэвэл ийм л зүйл байдаг юм. Маш гэнэтийн л юм болсон л доо.

-Анхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлэхэд та ямар дүгнэлт хийж байсан бэ?

-Яг үнэндээ “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино үзэгчдэд хүрч байхад би олон нийтийн сүлжээ, фэйсбүүк ч хэрэглэж мэддэггүй байж. Өөрөө сошиалд тийм ч идэвхтэй биш байсан болохоор кино маань үзэгчид тийм өндөр хэмжээнд хүлээж авч, ярьж шуугиж байгааг анзаараагүй. Өмнө нь кино хийж байсан туршлага ч байхгүй болохоор үзэгчдийн хандлага тал дээрээ ч анхаарал сайн тавьж, судлаагүй санагдаж байна. Энэ киног би үзэгчдэд хүрнэ, ашиг орлого олно гэж ерөөсөө ч бодож хийгээгүй. Ямар сайндаа л машин бариад зам дээр түгжрээд зогсож байхад хүмүүс даллаж мэндлээд л, нэг тийм надад онцгой зүйл тохиолдчихсон юм шиг мэдрэмж төрөөд байдаг байсан. Юу билээ гээд эргээд бодохоор кинотой маань холбоотой байсан юм билээ.

-“Тэнгэрээс буусан од” кино тэр үеийнх шиг тэсрэлт хийх болов уу, та ямар хүлээлттэй байна?

-Мэдээж үзэгчдийг байлдан дагуулаасай, үзсэн хүн бүрт сайн бүтээл болжээ гэж үнэлэгдээсэй гэж хүсч байна. Шинэ уран бүтээлээ романтик, маш сонирхолтой адал явдалтай гэж хувьдаа дүгнэж байгаа. Тодорхой хугацаа зарж, жижиг детал бүрт ач холбогдол өгч ажилласан. Манай продакшны онцгой зохион байгуулалтын үр дүнд киноны хийц, чанар ялгарч харагддаг байх гэж бодож байна. Дэлхий ертөнц тэр чигтээ л киногоор амьдарч байна.Сэдэв сужетын хувьд хүн болгон л өөрийнхөө таалагдсан жанрын кино үзэж байгаа учир өнгө, хэв маяг, хийцээрээ ялгарах нь чухал. “Хувьсал” продакшны бүх кинонд хуруу дүрж, сэтгэл зүрхээ зориулдаг болон “Тэнгэрээс буусан од” кинонд оролцсон 500-гаад уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Бид шинэ кинондоо итгэл дүүрэн байгаа.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
originality algaa (98.253.30.34) 2019 оны 06 сарын 02

gadnii iym husdgaa boliod ,ooriinhoo tolgoig ajilluulaad hiivel bolohgui iymgui l baih.

0  |  0
zochin(202.170.68.38) 2019 оны 03 сарын 11

Urnaagiin huvid het jujiglelt ihtei toglodog. Huvisaliin huvid utgagui kinonuud hiideg. gadnii buteel goltsuu huulbarladag. oorsdiin shineleg sanaa baihgui.

0  |  0
Bilgee(66.181.185.238) 2019 оны 03 сарын 11

Ичмээр юм аа,нэг л сайхан сайхан ярьж цэцэрхсэн хүн. Хэрэг дээрээ гаргаад байгаа кинонууд чинь ер нь бол тиймхэн ш дээ. Хувьсал гээд баахан рекламдчихаар үнэхээр л мундаг байх гээд үзэхээр яахав дээ л юм болсон байдаг.Ямар ч юманд мэргэжлийн ур чадвар гэж чухал шүү дээ. Жүжигчин хичнээн лаг байгаад найруулагч муу бол түүхий юм л гарна.Ядахдаа хүнээс санааг нь,шүлэг энэ тэрийг нь хусна,тэгээд бид өөрсдөө бичсийм,зохиосийм гэж тууна. Өөрсдийгөө дээгүүрт тавьсан өрөөлийг уландаа гишгэсэн муухай зан шүү.

0  |  0
Zochin(172.58.30.149) 2019 оны 03 сарын 10

Ygd iim aimr tsaraitai bnaa. Tas har. Uruul n uy ve, kk

0  |  0
Зочин (66.181.177.180) 2019 оны 03 сарын 10

Хүний оюуны бүтээл хулгайчив даа. Тэгвэл яаж сайн найруулагч болох вэ дээ. Х. Тэргэл заргалдаад унана шүү.

0  |  0
иргэн(202.179.26.215) 2019 оны 03 сарын 10

энэ нэг өвгөнтийн архичин царайтын миний нууц гээд киног үзлээ,өвчтэй нтр гэж байхаас өвгөнтийн архичин бж бгаад больж байгаа дүр байсан бол жүжиглэлтгүйгээр үнэмшмээр л санагдлаа,ёооё тэрэнтэй үнсэлцэж тоглож байгаа залуу бөөлжис нь цутгаагүй гэж үү ккк,тэгээд ч олон хүний хүч хөдөлмөр шулаад амьдарсан эхнэр 2 одоо больвол таарна,О.Дөлгөөн мангар бацаан дальжиганаад дагаад гүйгээд байгаан няалц шидүүлэхээ тооцсон болов уу,ОЮУНЫ ХУЛГАЙН МЭРГЭЖИЛТЭН АРХИЧИН ХАР ЦАРАЙТ АВГАЙ ВЭЭГҮЙ ШДЭЭ

0  |  0
амаа(202.179.8.186) 2019 оны 03 сарын 10

ХҮНИЙ САНАА ХУЛГАЙЛДГАА Л БЛЧИХ ХЭРЭГТЭЙ ЯАГААВ НЭ БААХАН ХЭРҮҮЛ ГАРААД БАЙСАН ДАА ӨӨРӨӨ МЭДЭЖ БАЙГАА

0  |  0
Gashuu bolovch unen(202.179.27.57) 2019 оны 03 сарын 10

Marzan shogoor yavsan hun sain nairuulagch baij chadahgui emee mine,urlag arai oor tuvshind hogjig doo.

0  |  0
Jiigee(172.58.40.2) 2019 оны 03 сарын 10

Sain nairuulagch hund baigalaas ugsun aviyas medremj heregtei. Uuniig harin yamar ch surguuli ugch chadahgui.

0  |  0
Далжигар(66.181.185.48) 2019 оны 03 сарын 09

Далжиганаж байж дахиад нөгөө хүүхнээрээ алуулах гэж байгаа

0  |  0
ХАЙРАН(182.160.32.43) 2019 оны 03 сарын 09

МУНДАГ ЖҮЖИГЧИН ШҮҮ.ДААНЧ МОНГОЛД АВЬЯАСЫГ МАРЗАН ЦАРАЙГААР ҮНЭЛДЭГ БОЛЦОН БОЛОХООС.ХИЧНЭЭН ДҮЙНГЭ ЦАРАЙ ГАРГАЖ ДҮПП ЮМ ЯРЬВАЛ ОД БОЛНО.

0  |  0
зочин(182.160.3.190) 2019 оны 03 сарын 09

Кино найруулагчийн сургууульд суралцаж төгс. Монголчууд их хурлын гишүүн болчихвол бүхниийг хийж чадна гэдэг мэргэжил боловсролыг үгүйсгэсэн энэхүү солиорол олон хүнийг өөрөө хүсвэл бүдийг хийж чадна гэдэг хийрхлийг өдөөж байна. Хэрэв тийм сэн бол өчнөөн зардал гаргаж, шинжилгээ судалгаа хийх, суралццах их дээд сургуулиар юу хийх гэж дэлхий нийтээр тэдгээрийг байгуулдаг юм.н

0  |  0
иргэн,(202.179.26.17) 2019 оны 03 сарын 09

Болоож дээ тэгээд сайн Найруулагч болоход чинь Хэн ч Хориг саад тавихгүй шүү дээ Хүн Өөрийнхөө Зүрх сэтгэлээ дагаж Зөв буруу ч бай хийгээд л үзэх хэрэгтэй Өөрий чинь Хувийн л Асуудал ганцхан хийх гэж байгаа Бодож төлөвлөж байгаа зүйлээ Урьдчилаж Олон түмэнд Бүү зарлаж бай энэ чинь л Гай болдог юм шүү дээ Чи сайн Найруулагч болж чадна Хүн юу гэж байсан Бүү тоо энэ бол Чиний амьдрал Чиний л Хүсэл сонирхо

0  |  0
Top