"Тэнгэрээс буусан од" киноны байгалийн зураглал онцгой

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

“Хувьсал” продакшны кино бүтээлүүдэд зураглаач, найруулагчийн өвөрмөц шийдэл, гайхалтай зураглалууд ихээхэн шингэсэн байдаг. Энэ бүгдэд мэдээж үйл явдал өрнөх цэг буюу зураг авалтын орчин маш чухал. 

"Хувьсал" продакшны шинэ уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино энэ гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Киноны байгалийн зураг авалтуудыг Увс, Завхан, Төв аймаг, Улаанбаатар хот гэсэн маршрутын дагуу хийсэн бөгөөд гайхалтай үзэсгэлэнт газруудыг сонгосон нь үзэгчдийн анхааралд өртөхгүй байхын аргагүй. 

“Тэнгэрээс буусан од” киноноос та монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг чадварлаг зураг авалтаар хальсанд хэрхэн буулгасныг үзэх боломжтой. Үзсэн бол зураг авалт үнэхээр онцгой гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tergel(66.181.185.48) 2019 оны 03 сарын 07

Za,ene huuhen ingej guij yavaad nuguu tergel gedeg huuhneeree govuuldeg shuu.

0  |  0
Top