"Хувьсал"-ын "ХУВЬ ЗАЯА"

2024 оны 08 сарын 27


"Хувьсал" продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох " Хувь заяа" уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй энэ цаг дор хамгийн их олны анхааралд өртсөн бяцхан жүжигчин У.Нартайгийн тухай дурьдахгүй өнгөрөхийн аргагүй.

У.Нартай"Хувьсал" продакшны кино уран бүтээлд тоглож үзэх битүүхэн хүсэлтэй явсан бөгөөд тус продакшн дэлгэцийн уран бүтээлдээ дүрийн сонгон шалгаруулалт явуулж байгаа сургаар очиж уулзан "Хувьсал" продакшнтай холбогдсон түүхтэй гэнэлээ. Ингэж У.Нартай охин Хувьзаяа охины дүрд сонгогдож, анхны гол дүрийн кино уран бүтээлдээ дүрээ мөнхөлсөн аж.
 


Охины талаар гавьяат жүжигчин У.Уранчимэг хэлэхдээ "У.Нартай бол хүн болгонд заяагаад байдаггүй байгалаас заяасан өгөгдөлтэй жүжигчин, насандаа баймгүй хэрсүү бөгөөд хамтдаа ажилласан уран бүтээлчдийгээ эерэг зөв зүйлд уриалж чаддаг. Магадгүй манай киноны дараа түүнд олон продакшнаас ажлын санал, жүжиг, кино, дуунд дүр бүтээх санал их ирэх байх гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна" гэлээ. 
 


У.Нартай "Хувьзаяа охины дүр бол миний амьдрал дээр байдгаас тэс хөндлөн зөрж байсан. Илүү хүчирхэг, ганцаараа бүхнийг болгоод, бүтээгээд сурчихсан хэрсүү охины дүр байсан тул дүр дээрээ маш их ажилласан. Зураг авалт эхэлсэн үеэс л яг л гэр бүл шиг минь тусалж, дэмжсэн болохоор киноныхоо дүрийг амжилттай бүтээж чадсан гэж бодож байна" гэв. 
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nartai egchiin fan(59.153.112.203) 2024 оны 08 сарын 30

Bvvr nasandaa baimaargu hvchirheg mundg shv\n

3  |  1
Mcka duu ni bno(122.201.31.252) 2024 оны 08 сарын 30

Uneheer xoorxon oorto itgeltei oxin shv

10  |  3
Anuka Anu(59.153.114.141) 2024 оны 08 сарын 30

Nartai geh egch voice deer baisniig sn harsan bogood anh haraad ymr aimar hoorhon egch ve? Gej bodson. Tsaashdiin kino uran buteeld ni amjilt husie

7  |  0
Top