ОХУ-ын Красноярск хотод болж байгаа Дэлхийн оюутны Универсиад наадам бөмбөрцгийн хамгийн том спортын тэмцээний нэг. Зохион байгуулалт, төсөв мөнгө, үзэгч, тамирчид гээд олимпод хүрэхгүй ч тивийн тэмцээнээс бол давсан тэмцээн билээ.
Гэхдээ спортын өрсөлдөөний хувьд өөлөх зүйл байна. Олимп, ДАШТ-д орохын тулд сонгон шалгаруулах тэмцээнд оролцож, оноо авах ёстой бол энд оюутны үнэмлэхээ үзүүлээд л болно.
Үүний нэг тод жишээ өчигдөр цэнхэр дэлгэцээр дэлхий дахинд цацагдлаа. Бразилийн тамирчин Лаерте Руан де Оливейра де Лима уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүч үзсэн бөгөөд түүний тоглолтыг мэргэжилтнүүд “Уран гулгалтын түүхэн дэх хамгийн муу үзүүлбэр” гэж санал нэгтэй нэрлэсэн.
Эрэгтэй тамирчдын богино үзүүлбэрт ОХУ-ын Максим Ковтун 91,74 оноогоор тэргүүлсэн. Максим бол ОХУ-ын 4 удаагийн аварга, Европын АШТ-ий 3 медальтай, 5 ДАШТ-д оролцсон тамирчин. Харин хүснэгтийн хамгийн сүүлд бразил залуу бичигдсэн бөгөөд Лаерте 12,41 гэсэн маш бага оноо авсан. Техникийн үнэлгээ нь 1,75 оноо байсан гэхээр яаж гулгасан нь тодорхой. Ямар ч гэсэн нэг үсрэлттэй эргэлт хийсэн байна.
Лаерте Руан де Оливейра де Лима уран гулгалтаар 1 жил 6 сар хичээллэж байгаа. Жинхэнэ талбайд анх удаагаа гарч үзэж байгаа нь энэ. Универсиад наадамд оролцох түүний зардлыг Бразилийн уран гулгалт сонирхогчид хандиваар цуглуулжээ.
Маерте өөрөө оноондоо тун сэтгэл хангалуун байсан ч маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцож чадахгүй хасагдсан. Гэхдээ ийм том наадамд оролцох зүрх зориг гаргасан түүнд алга ташин, баяр хүргэх ёстой байж ч магадгүй. “Бразил өвлийн спортын орон биш ч гэсэн би уран гулгалтаар хичээллэдэг. Гэхдээ би уран гулгалтыг биш уран гулгалт намайг сонгосон. Би аз жаргалтай байна” гэж тэр мэдэгдсэн.
Эцсийн эцэст олимпийн наадмын уриа “Гол нь ялалт биш, харин оролцох” шүү дээ.
Сэтгэгдэл ( 4 )
yun ch lag aya songoo ve delhiin avarga ch bolohn biluu hen medlee
zorigtoi bn...jil 6 sar hicheelleed Delhiin aAvraga Shalgaruulah Temtseend oroltsoj bn ghd mundag bn aa
haha huurhun yum be
Миний хувьд сайн л гулгадаг залуу байна. Мэргэжлийнхний нүдээр бол хажууд бол гачин юм байгаа л даа.