ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан бусдын хайрыг татна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Хонь
Уран бүтээлийн олз омог арвин байна. Гэхдээ ямар нэгэн чухал асуудлыг шийдэхэд туршлага, мэдлэг хүрэлцэхгүй. Хамгийн зөв зам бол эргэн тойрныхонтойгоо зөвлөлдөх.

Үхэр
Бүх зүйл амжилттай байна. Та хүч гаргахгүй байсан ч ажил тань бүтнэ. Хүсэл мөрөөдөл тань биелэх боломжтой цөөхөн өдрүүдийн нэг. Том төсөл болон хариуцлагатай ажилд зоригтой оролц.

Ихэр
Оюуны хөдөлмөр хийхэд тийм ч тохиромжтой өдөр биш. Хэт ихийг төлөвлөх хэрэггүй. Гэхдээ толгойгоо ажиллуулах шаардлага тулгарна. Амьдралдаа анхаарал хандуул.

Мэлхий
Танд өнөөдөр бараг юу ч хэрэггүй. Хайр дурлалтай учирч магадгүй. Том ажил хариуцаж аваад хэрэггүй. Шинэ хүмүүстэй харилцаа тогтоох, дэмжлэг авахад өнөөдрийг зориул.

Арслан
Хамгийн хэцүү даалгаврыг хийж гүйцэтгэнэ. Эрч хүчээ нөөцөлж, том ажилд оролцоод хэрэггүй. Дүгнэж цэгнэж, схем гаргана. Таны төлөвлөгөө том, найдвартай байна.

Охин
Ажил амжилттай байж, хамтрагчид олон болно. Ганцаараа айж түгшихээс олуулаа зөвлөлдөх нь дээр гэдгийг та ойлгох болно. Эргэн тойрны хүмүүс өнөөдөр танд бүхий л сайн сайхныг мэдрүүлнэ.

Жинлүүр
Ажил амжилттай байх ч илүү идэвхтэй, шийдэмгий байгаарай. Бүтэшгүй зүйлийг ч хийж чадах юм шиг санагдана. Юу хийх, яаж хийхээ мэдэж байгаа тохиолдолд та огтхон ч алзахгүй.

Хилэнц
Шинэ эрч хүчээр сэлбэгдэнэ. Төлөвлөгөө биелнэ. Аливаа зүйлд өмнөхөөсөө илүү хүч зарцуулна. Хайртай хүндээ цаг гаргахаа мартуузай.

Нум
Өнөөдөр ямар нэгэн зүйл бүтэхгүй бол үүнд та өөрөө буруутай. Сайхан боломжууд гарч ирэх өдөр. Үр бүтээлтэй байхын тулд амарч тайвшрахаа хойшлуул.

Матар
Өнөөдөр та хэнтэй ч хэл амаа ололцоно. Гайхалтай дипломат байдлаараа олон яриа хэлэлцээ хийх бололтой. Аливааг дараа хийнэ гэж хойшлуулж болохгүй. Одоо, энд хий.

Хумх
Ямар ч ажлыг төгсгөлд нь хүртэл хийхэди амаргүй байна. Амарч, өөрийгөө тордох хэрэгтэй. Сэрүүлгийн дуунаар сэрэх, уулзалтад хожигдох зэргээр аливааг цагийг нь тулгаж хийхээ боль.

Загас
Нөхцөл байдал таны төлөвлөсний дагуу байна. Хүмүүс тантай танилцаж, хамтарч, уулзахыг хүснэ. Хэн нэгэн танд дурлана. Таны сэтгэл санааны сайхан байдал бусад хүмүүст гэрэл гэгээ түгээнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top