Дорнод аймагт гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Булган сумын хоёрдугаар багийн нутагт амьдрах 25 настай эмэгтэй М нь, өөрийн нөхөр болох 34 настай Ш-ийг зүүн гуянд нь хутгалж хөнөөжээ.
Энэхүү хэрэг сэжигтний гэрт үйлдэгдсэн бөгөөд эмэгтэй хардалтын улмаас ийнхүү нөхрөө хутгалж, улмаар талийгаач цус алдаж амь насаа алджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар хэрэг гарсан өдөр сэжигтэн болон амь хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
Arhind tolgoigoo medvvlsnees bolj bn
БУРИАД БИШ ГӨЛӨГ МИНЬ
Тэнэг емхий буриадууд
Mongolchuudiin utgagui olon bayar temdeglelt herees heterch ger bul, ur huuhed unchirch bna. Ger buliin margaanii gol buruutan ni arhidaltaas bolj bna. Ene olon bayaruudiig bolih heregtei bna.