Ким Жон Уны охин дүү Парламентын гишүүн болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ё Жон БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутатаар сонгогдсон талаар Хойд Солонгосын мэдээллийн төв /KCNA/ агентлаг мэдээлжээ.

Ким Ё Жон Хойд Солонгосын хамгийн нөлөөтэй эмэгтэйд тооцогддог. Тэрбээр өдгөө Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч даргын албан тушаал хашдаг.

Өнгөрсөн жил түүнийг бие давхар хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байсан билээ. Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын сонгууль энэ сарын 10-ны ням гарагт болж, сонгогчдын идэвх 99.99 % хүрч, нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар сонгосон байна. Ардын дээд хуралд нийт 687 депутат сонгогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top