ОХУ-ын Красноярск хотод Дэлхийн оюутны Универсиад наадам өчигдөр өндөрлөж, хаалтын ёслол боллоо.
Ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Олег Матыцин нар оролцлоо.
Хаалтын ажиллагааг олимпийн медальт уран гулгагч, хореограф, продюсер Илья Авербух найруулжээ.
Багийн дүнгээр нутгийн эзэд хэт тасархай түрүүлсэн. Оросууд 112 медаль хүртсэн бол бусад улсууд нийлээд 116 медаль авчээ.
Сэтгэгдэл ( 0 )