ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд алдаж боломгүй боломжууд гарч ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Хонь

Ажилдаа маш идэвхтэй байна. Гэхдээ од эрхэс танд яарсан алхам хийж, яаруу шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Эхлээд үйлдэл хийчихээд дараа нь бодох нь зөв арга биш. Долоон удаа хэмж.

Үхэр

Морины нуруун дээр байгаа мэтээр өөрийгөө мэдэрнэ. Төөрөлдөж байсан асуудлынхаа шийдлийг олно. Төлөвлөгөө тань тодорхой байж, идэвх гаргана. Танаас тусламж хүссэн хүмүүст гараа харамгүй сунга.

Ихэр

Оюуны чадамж өндөр байж, алдаж боломгүй олон боломж гарч ирнэ. Гэртээ зүгээр суух хэрэггүй. Амьдралаа сайхнаар бүтээх боломжууд байна.

Мэлхий

Өнөөдрийг чимээгүй орчинд өнгөрүүл. Үйл явдлыг ажиглагчийн байр сууринаас хар. Амарч, усанд орж, буйдан дээрээ хэвтэхэд тун тохиромжтой.

Арслан

Таны мэдрэмж тод бөгөөд тэнцвэртэй байна. Эерэг байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийг байлдан дагуулна. Шинэ хүмүүстэй танилцаж, романтик байж, уран бүтээл туурвих боломж байна.

Охин

Карьертаа анхаарал тавихад маш таатай өдөр. Эрч хүчээ хэрэгтэй газар нь ашигла. Хариуцлагатай, дэг журамтай байхыг хичээ. Өнөөдөр та үүн дээр л алдаа гаргах магадлалтай.   

Жинлүүр

Шударга бай. Аз жаргал байнга байдаггүй, хааяа зовлон хүнд тусалдаг гэх үг бий. Юу ч болж байсан хүнээрээ байх сайхан.

Хилэнц

Том боломж гарч ирнэ. Гэхдээ хэт дайчин, түрэмгий байвал таагүй зүйл болно. Тэмц, ял. Гэхдээ шударгаар.

Нум

Үнэхээр ашигтай санал тавьбал бодож байж зөвшөөр. Аливаа зүйлд их мэдээлэл цуглуулаад дараа нь шийдвэр гарга. Гэрэлтэж байгаа бүхэн алт биш байдаг гэдгийг бүү март.

Матар

Аливаа зүйлд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Бүгдийг зөв хийхийг хичээнэ. Гэхдээ ингэх нь таны сэтгэл санааны байдалд нөлөөлөх эрсдэлтэй. Хошин шогийн мэдрэмжтэй бай.   

Хумх

Хувь тавилан тэнд гэнэтийн бэлэг бэлджээ. Гэхдээ амжилтдаа эрдэж болохгүй. Эргэн тойрны хүмүүсийн хэл ам, атаа жөтөөнөөс хол байгаарай. Даруухан бай.  

Загас

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Эерэг энерги танаас л ундарна. Хүмүүс таныг зөв ойлгож уу, үгүй юу гэж санаагаа чилээх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top