ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхны сэтгэл санаа өөдрөг байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Хонь

Гэр болон бусад хувийн орон зайгаа цэгцэлж тохижуулна. Машин, зуслан, ажлын байраа ч янзал. Хөрөнгө мөнгөө ч зөв хуваарил.

Үхэр

Сайн харилцан ярилцагч ол. Сонирхолтой яриа өрнүүлэхэд та ч хэрэгтэй байна. Энгийн нөхөрсөг яриаг бүү маргаан болго. Өөрийгөө болон бусдыг бүү хуур.  

Ихэр

Төлөвлөгөө боловсруул. Таны сэтгэл санаа болон хэтэвчийг бүлээцүүлдэг ажилд анхаар. Бизнестэй бол түүнийгээ өргөжүүлэх төлөвлөгөө гарга. Толгойгоо ажиллуулвал танд олон давуу тал бий.    

Мэлхий

Ямар ч асуудалд та тодорхой бай. Толгой сэргэг ажиллаж, зөв дүгнэлт хийнэ. Бүгдийг өөрөө хийнэ. Энэ нь ч зөв.

Арслан

Өөртөө дүгнэлт хий. Ямар нэгэн асуудалд тэнэг шийдвэр гаргаагүй эсэхээ нягтал. Хайр дурлалдаа анхаар. Үйл явдлыг дүгнэвэл өөрийнхөө зөв, бурууг ойлгоно. Олон хувилбараас зөвийг нь сонгох хэрэгтэй.

Охин

Хэн нэгэн хүнийг илүү сайн мэднэ. Тэр хүн эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүй, хамт ажилладаг нэгэн гээд хэн ч байж магадгүй. Хүмүүстэй харилцахдаа өөрийгөө таньж мэдүүл. Тэднийг ч бас таньж мэд.

Жинлүүр

Олон хүнтэй газраас зугт. Өөрийгөө сонсохын тулд ганцаараа бай. Ингэснээр та олон асуултын хариуг олно. Хаашаа явах, юу хийх, амьдралаас юу хүсч байгаагаа зөвхөн өөрөөсөө олж мэднэ.

Хилэнц

Өнөөдөр таны амжилтын үндэс бол хүчээ үнэлэх. Ханиад хүрэх зэргээр хөнгөн өвдсөн ч эмчид хандаарай. Аливаа ажлыг багаар хийх нь ганцаараа гүйцэтгэхээс дээр байдаг.

Нум

Эрүүл мэнддээ анхаар. Цэвэр агаар танд маш хэрэгтэй байна. Хайрттайгаа хамт байх нь таныг дулаан энергиэр цэнэглэж, амьдралын сайн сайхныг мэдрүүлнэ. Найз нөхдөө сонгохдоо бодолтой ханд.

Матар

Сэтгэл санаа сайхан байна. Олон хүнтэй газар бай. Хүмүүст туслах, олон нийтийн ажилд оролцох нь танд эрч хүч өгнө.

Хумх

Зөн совингоо дагахад буруудахгүй. Хэн нэгэн рүү бурууг чихэх, эргэлзэх, хайртай хүнтэйгээ маргах зэргээс татгалз. Асуудлыг зөв тунгааж чадвал гарах гарц нь олддог.

Загас

Хэнтэй ч тэгш харьц. Бусдыг ялгадаггүй занг тань бусад хүмүүс төдийгүй бурхан үнэлнэ. Техниктэй харилцахдаа болгоомжтой бай. Ажил, амьдрал сайн сайхан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top