МӨРДӨН БАЙЦААХ АЛБА: Тусгай субъектийн хэлтэст 25 шүүгч, 42 прокурорыг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2019.03.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Тусгай  субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд,улсын ерөнхий прокурорын А67 тоот тушаалаар шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой  гэмт хэргийн шинжтэй 63 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Эдгээр гомдол мэдээлэлд 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан. Эдгээр албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүхийн дэмжигч(202.55.188.88) 2020 оны 02 сарын 08

Шоронд нь хатаа

0  |  0
Зочин(202.70.44.46) 2019 оны 03 сарын 15

ULS oron, hun ardiinhaa toloo shudarga ajillaj chadahgui bgaa HUULI, SHUUHIIN hulgaichuudiin tsaling buuruulah heregtei, Ed nart TSALIN hereggui, dandaa hahuuli avdag ulsuud

0  |  0
Top