Хонь
Өнөөдөр хэн нэгнийг санамсаргүй гомдоож магадгүй. Та эхлээд бодох биш эхлээд ярих бололтой. Өнөөдөр та хаана бүжиг, хөгжим нүргэлж байна, тэр газар руу яваарай.
Үхэр
Хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Та өнөөдөр бусдад шүүмжлэлтэй хандана. Яриандаа хүний эмзэг сэдвийг хөндөх хэрэггүй. Өнөөдөр та асуудлыг шийдэх бус сүйтгэхээр байна.
Ихэр
Хүмүүс таныг маргаанд татлаа ч бүү тоо. Эрч хүч сорогчдоос хол бай. Тэдэнд бэлэн өгөөш болох хэрэггүй. Харин ч зөрүүлээд их эрч хүчээрээ айлга.
Мэлхий
Өнөөдөр шийдэмгий байх нь амжилтын үндэс. Зоригтой алхам хий. Хийж зүрхэлдэггүй байсан ажлуудаа барьж ав. Гэнэтийн эргэлт болж ч магадгүй.
Арслан
Хэрэгтэй гэсэн зүйлээ шууд хий, шууд хэл. Өнөөдөр та боломжгүйг ч боломжтой болгож чадна. Маргаж муудалцсан хүмүүстэйгээ эвлэр.
Охин
Өнөөдөр та дарга удирдлагынхаа нүдэнд нэг их харагдаад хэрэггүй. Эс бөгөөс хатуу гарт орно. Гэр бүлийнхэн болон хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээ.
Жинлүүр
Сонирхдог зүйлүүдээ хий. Маргаантай нөхцөл байдлаас заавал ялж байж гарах шаардлага байдаггүй. Танд олон зэвсэг байсан ч гаргаж ирэх хэрэггүй. Хүлээхийг од эрхэс зөвлөж байна.
Хилэнц
Залхуурах биш үйл хөдлөл хийж эхлэх цаг болжээ. Далайд амрахаар төлөвлөж байсан бол аяллын компани хайж эхэл. Мөрөөдөж байсан худалдан авалтаа хий. Ямар ч зам эхний алхамаас эхэлдэг.
Нум
Ямар нэгэн зүйлийг засч залруулах боломж гарч ирнэ. Энэ нь ахуйн асуудал, ажил гээд юу ч байж магадгүй. Бас алдаа гаргадаггүй хүн гэж хаана ч байдаггүйг сана.
Матар
Найз нөхдөө хамгаал. Шударга бус зүйлийн золиос болж байгаа бүгдийг хамгаал. Орой болоход та шинэ найзууд, бас шинэ дайснуудтай ч болсон байна.
Хумх
Шулуун замыг бүү сонго. Ийм замаар яваад та юу ч сурахгүй. Өнөөдөр та ямар ч заль мэх, хууралт бүү хий. Амжилт гэдэг энгийн зүйлүүдээс, хүмүүжлээс эхэлдэг.
Загас
Ямар ажлыг түрүүнд нь хийхээ мэдэхгүй эргэлзэнэ. Гэхдээ та хажуугаар өнгөрсөн жирийн нэг ялааг заан болгож томсгож харах хэрэггүй гэдэг үгийг сана. Өнөөдөр танд дэг журам хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )