Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Тусгай олимпын наадмын гурав дахь өдөр жүдогийн -73 кг-ийн жинд өрсөлдсөн Т.Балданхайням маш хүнд барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртлээ.
Тус наадмын жүдогийн төрөлд манай улсаас таван тамирчин хүч үзэж байгаа бөгөөд тэд бүгд сорилго тэмцээнээ сайн хийж жиндээ нэгдүгээр ангилалд багтсан. Тиймээс ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөхөөр болсон юм. Тиймээс манай тамирчдын хувьд маш хүнд барилдаануудыг хийж байгаа.
-78 кг-ийн жингийн ангилалд барилдсан А.Нямцэцэгийн учраа бөхчүүд ч гэсэн амаргүй бөхчүүд таарсан тул тэрбээр шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Ийнхүү жүдочид тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн анхны медалиуд болох хоёр хүрэл медаль хүртээд байсан бол гурав дахь өдөр амжилтаа ахиулж, анхны мөнгөн медалийг багтаа авчирлаа.
Өнөөдөр /2019.03.18/ эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд Э.Билгүүн хүч үзнэ.
Сэтгэгдэл ( 0 )