Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж, Монголчуудын медалийн буухиа үргэлжилсээр байна. Өчигдөр орой /2019.03.18/ манай багийн ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ. Тэрбээр мөнгөн медалийн эзэн болсон юм.
Э.Билгүүн одоо 18 настай, ХУД-ийн тусгай 63 дугаар сургуулийг төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэсэн байна. Цаашид жүдогийн мундаг тамирчин болж, амжилтаа ахиулах тэмүүлэлтэй гэнэ.
Түүний барилдаанаар ийнхүү энэ удаагийн тусгай олимпийн наадмын жүдогийн тамирчид маань тэмцээнээ өндөрлүүллээ. Наадамд манайхаас тарван жүдоч хүч үзсэн бөгөөд тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )