ТУСГАЙ ОЛИМП | Бөөрөнцөг шидэлтээр Х.Балжинням хүрэл медаль хүртлээ

2019 оны 03 сарын 18

Бид АНЭУ-ын Абу даби хотноо болж буй Тусгай олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчдын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа. Мэдээ бүр амжилтын цуурайг дуулгаж, манай тамирчдын медалийн буухиа тасрахгүй байна. Олимпийн наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм.

Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь 23 настай, Х.Балжинням. Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй. Тийм ч учраас тэмцээний үеэр тактикийн алдаа гаргаж, гуравдугаар байрт жагслаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.85) 2019 оны 03 сарын 18

Mandtugai. Bayar hyrge.

0  |  0
Top