ТУСГАЙ ОЛИМП: Монголын баг богц дүүрэн медальтай ирж байна

2019 оны 03 сарын 21

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпийн 15-р наадам гуравдугаар сарын 14-20-ны АНЭУ-ын Абу Даби хотноо болж өндөрлөлөө.

Дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчин оролцсон тус олимпод Монгол Улсаас хоёр дахь удаагаа оролцон, 28 тамирчин үндсэн долоон төрөлд өрсөлдөж, гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль буюу нийт 18 медаль хүртлээ. Богцоо медалиар дүүргэсэн тамирчид маань 23-нд эх орондоо ирнэ.

МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН АМЖИЛТ:

Алт

  • Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
  • Х.Балжинням – 100 метрийн гүйлт
  • Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт

Мөнгө

  • Т.Балданхайням – жүдо
  • У.Нинжбадам – ширээний теннис
  • Б.Амарболд – ширээний теннис
  • Э.Билгүүн – жүдо
  • Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт
  • М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/
  • Хөлбөмбөгийн баг

Хүрэл

  • Ө.Амарсанаа – жүдо
  • Э.Бямбажаргал - жүдо
  • Б.Амарсанаа – бочче
  • Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
  • Б.Мягмарнаран – бадминтон
  • Э.Энхтуул – бочче
  • Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/
  • Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/

Шагналт байр

  • Э.Гүнжинсүрэн – усанд сэлэлт
  • М.Оргил – бадминтон /ганцаарчилсан/
  • А.Нямцэцэг – жүдо

Бүжгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Энэ удаагийн Тусгай олимпийн наадмаар бүжгийн уралдаан анх удаа зохион байгуулагдлаа. Ирэх олимпоор үндсэн төрөлд оруулахаар туршилт хийж буй нь энэ аж.

Энэхүү тэмцээнд манай улсаас дэмжин тоглогчтой төрөлд Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар оролцож хүрэл медаль хүртсэн. Охид маань үндэсний хувцасаа өмсч, дэлхийн тайзнаа өв соёлоо сурталчилсан юм. Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй тул Тусгай олимпын наадмын зохион байгуулагчдын зүгээс маш их анхаарал хандуулжээ. Учир нь бүжгийн дэлхийн аваргууд, олон улсын шүүгчид энэхүү тэмцээнийг шүүн явуулснаас гадна Тусгай олимпийн хорооны дарга Тим Шрайвер хүрэлцэн ирж үзэж, медаль гардуулсан юм.

Анх удаа хөлбөмбөгийн төрлөөр медаль хүртлээ

Монгол Улсаас анх удаа Тусгай олимпийн наадамд хөлбөмбөгийн төрлөөр өрсөлдлөө. Багийн спортын төрлөөр өрсөлдөхөд гол шалгуурын нэг бол багийн олонхийг оюуны бэрхшээлтэй тамирчид бүрдүүлсэн байх ёстой. Тэмцээний үеэр нэг талдаа 20 минут нийт 40 минут тоглодог бөгөөд нэг тамирчин талбай дээр 10-аас илүү минут тоглосон байх ёстой. Багийн “онцгой” тамирчид голчлон тоглоно. Бусад нь дэмжин тоглогчийнхоо үүргийг гүйцэтгэнэ гэх зэргээр нарийн дүрэм журамтай.

Манай багийнхан Абу Даби хотод ирээд сорилго тэмцээнтэй нийлээд долоон удаагийн тоглолт хийсний эцэст аваргын төлөө Пакистанчуудтай өрсөлдөхөөр болов. Маш хүчтэй өрсөлдөөн өрнөж, 1:0 ээр ялагдал хүлээсэн ч, хөлс хүчээ гаргаж авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй байлаа. Манай хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй тоглогч багтсан.

Бадминтоны төрлөөр нэмж мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хамгийн түрүүнд эхлээд, хамгийн сүүлд дууссан спортын төрөл бол бадминтон байлаа. Манай улсаас ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой төрөлд оролцсон юм. Тусгай олимпын наадмын сүүлийн өдөр хосын төрлөөс М.Оргил, Б.Мягмарнаран нар мөнгөн медаль хүртлээ.

Харин дэмжин тоглогчтой хосын төрлөөс Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар хүрэл медаль хүртсэн юм. Б.Мягмарнарангийн хувьд энэ удаагийн Тусгай олимпын наадамд оролцож буй тамирчдаас хамгийн олон медальтай тамирчин болж байна. Тэрбээр бадминтоны ганцаарчилсан төрлөөс хүрэл, хосын төрлөөс мөнгө, дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль авсан. Мөн бүжгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
илүү(103.212.118.111) 2019 оны 03 сарын 22

Монголын галзуу солиотой хүмүүс бусад орны галзуучуудаас илүү

0  |  0
монгол(202.126.89.205) 2019 оны 03 сарын 21

Агуу юмаа. Сул талаа давуу болгож хувиргасан эдгээр залууст төр анхаарч, алдаршуулаасай.

3  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 03 сарын 21

khuurkhii , mash sayn baylaa , zasag tur uramshuulakh kheregtey

1  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 03 сарын 21

khuurkhii , mash sayn baylaa , zasag tur uramshuulakh kheregtey

1  |  0
Top