Хятад улс түүхэндээ анх удаа хөвөгч атомын цахилгаан станц барих ажлыг энэ ондоо багтаан эхлүүлнэ гэж Хятад улсын Цөмийн эрчим хүчний институтийн тэргүүн Ло Ци мэдэгдлээ.
Хөвөгч атомын цахилгаан станц их хэмжээний зай эзлэхгүй, газар хөдлөлтийн аюулаас хол бөгөөд байгаль орчныг бохирдуулахгүй зэрэг давуу талтай гэнэ. АЦС нь далай, тэнгисийн гүехэн газарт олборлолт явуулж буй газрын тос, хийн ордууд болон арлуудыг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэй.
Үүнээс өмнө Хятадын үндэсний цөмийн корпорацын ерөнхий захирал тус корпорац Хятадын баруун зүгийн Шаньдун мужийн эрэг орчим хөвөгч атомын цахилгаан станц барих бэлтгэл ажлыг гүйцэтгэж буй талаар мэдэгдэж байсан билээ. Энэ төслийн өртөг нь ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар байх бөгөөд станцыг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
2016 оны гуравдугаар сард тус корпорац хөвөгч атомын цахилгаан станцын барилгын ажлыг 2016 оны сүүлээр эхэлж, 2019 онд ашиглалтад оруулна гэж ярьж байсан юм.
Дэлхийн цөмийн ассоциацын мэдээллээс үзвэл, 2018 оны аравдугаар сарын байдлаар Хятад улсад 45 цөмийн реактор ажиллаж, нэмж 15 реактор баригдаж байна. Хятадын бүх реакторын нийт хүчин чадал нь 41.7 ГВт. Тайванд нийт 3.8 ГВт хүчин чадалтай дөрвөн реактор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: