Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.03.25/ хийлээ. Уг хурлаар 2019 оны гуравдугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.
ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЖУРАМЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээнд Авлигатай тэмцэх газрын Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хяналт тогтоон ажиллаж байна. Тус үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт тодорхой бус, олон дарга нарын гар дамжин цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Үндсэндээ өнөөг хүртэл экспорт, импортын гэрчилгээ олгох харилцааг огт журамлаагүй явж иржээ. Энэ төрлийн төрийн үйлчилгээ нь ийнхүү дүрэм, журмаар зохицуулагдаагүй учраас хэн нэг албан тушаалтны үзэмжээр бизнес эрхлэгчдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж байсныг Авлигатай тэмцэх газар таслан зогсоохоор ажиллаж байна. Улмаар тухайн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хэрэгжүүлэхэд чиглэсэн Зөвлөмжийг МХЕГ-т хүргүүллээ.
ЖДҮ ЭРХЛЭГЧ НЭРИЙН ДОР ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН БАЙНА
Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй зарим томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж байжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын нэгжтэй хамтран ажиллаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрт өгөх болно.
ОН ГАРСААР ТӨРИЙН 2499 АЛБАН ТУШААЛТАН “АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ”-Д ХАМРАГДААД БАЙНА
Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 2499 нийтийн албан тушаалтныг “Авлигын эсрэг сургалт”-д хамруулна. Сургалтыг удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв санхүү, дотоод хяналт, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр эрхэлж буй албан тушаалын онцлогтой нь уялдуулан зохион байгуулж байна.
Авлигатай тэмцэх газар энэ оноос сургалтын бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм. Системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилсан сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй, албан хаагчдыг бүрэн хамруулна.
Авлигын эсрэг сургалт нь нийтийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг таниулан сурталчлахаас гадна авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм.
ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ХУРААНГУЙГ 4 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРӨӨС НИЙТЭД МЭДЭЭЛНЭ
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ирэх 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Өмнөх жилийн адилаар улсын хэмжээний нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг хуваарийн дагуу цахим хуудсанд байршуулах болно.
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНД ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛАХ ХУВААРЬ
ХОМ-ийг АТГ-ын цахим сүлжээнд олон нийтэд нээлттэй тавих огноо | САЛБАР | БАЙГУУЛЛАГА | Мэдүүлэг гаргагчийн тоо | |
2019.04.05 | АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд | Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан албан тушаалтнууд | 282 | |
2019.04.19
|
ЗАСГИЙН ГАЗАР |
|
||
Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 1 | Засгийн газрын хэрэг эрхлэх газар | 184 | |
2 | Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар | 39 | ||
3 | Үндэсний хөгжлийн газар | 41 | ||
4 | Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар | 701 | ||
5 | Цөмийн энергийн комиссын Ажлын алба | 11 | ||
6 | "Эрдэнэс монгол" ХХК | 73 | ||
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 7 | Мэргэжлийн хяналтын ерөнхий газар | 1355 | |
8 | Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар | 29 | ||
9 | Стандарт, хэмжил зүйн газар | 71 | ||
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 10 | Хууль зүй, дотоод хэргийн яам | 554 | |
11 | Цагдаагийн ерөнхий газар | 4620 | ||
12 | Улсын бүртгэлийн ерөнхий газар | 1027 | ||
13 | Оюуны өмчийн газар | 46 | ||
14 | Архивын ерөнхий газар | 29 | ||
15 | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | 592 | ||
16 | Гадаадын иргэн, харьяатын газар | 189 | ||
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 17 | Байгаль орчин, аялал жуулчлалын яам | 194 | |
18 | Цаг уур, орчны шинжилгээний газар | 118 | ||
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 19 | Гадаад харилцааны яам | 318 | |
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 20 | Сангийн яам | 819 | |
21 | Гаалийн ерөнхий газар | 1008 | ||
22 | Татварын ерөнхий газар | 1479 | ||
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 23 | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | 265 | |
24 | Нийгмийн даатгалын ерөнхий газар | 703 | ||
25 | Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар | 81 | ||
26 | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар | 195 | ||
27 | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар | 38 | ||
28 | Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар | 37 | ||
Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 29 | Барилга, хот байгуулалтын яам | 62 | |
30 | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар | 67 | ||
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 31 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам | 630 | |
32 | Биеийн тамир, спортын газар | 27 | ||
33 | Соёл, урлагийн газар | 14 | ||
Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 34 | Зам, тээврийн хөгжлийн яам | 348 | |
35 | Иргэний нисэхийн ерөнхий газар | 147 | ||
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 36 | Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам | 77 | |
37 | Ашигт малтмал, газрын тосны газар | 122 | ||
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 38 | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | 147 | |
39 | Мал эмнэлгийн ерөнхий газар | 305 | ||
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 40 | Эрчим хүчний яам | 604 | |
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 41 | Эрүүл мэндийн яам | 244 | |
2019.05.03 | ЕРӨНХИЙЛӨГЧ |
|
|
|
Ерөнхийлөгчийн харьяа | 42 | Ерөнхийлөгчийн Тамгын газар | 32 | |
43 | Үндэсний аюулгүй байдлын зөвлөл | 30 | ||
ШҮҮХ ЗАСАГЛАЛ |
|
|||
Шүүх эрх мэдлийн байгууллага | 44 | Үндсэн хуулийн цэц | 24 | |
45 | Шүүхийн ерөнхий зөвлөл | 1233 | ||
46 | Улсын дээд шүүх | 53 | ||
47 | Улсын ерөнхий прокурор | 675 | ||
ХУУЛЬ ТОГТООХ |
|
|
||
УИХ-ын харьяа байгууллага | 48 | УИХ-ын Тамгын газар | 218 | |
49 | Хүний эрхийн үндэсний комисс | 38 | ||
50 | Үндэсний аудитын газар | 326 | ||
51 | Авлигатай тэмцэх газар | 122 | ||
52 | Төрийн албаны зөвлөл | 14 | ||
53 | Сонгуулийн ерөнхий хороо | 17 | ||
54 | Үндэсний статистикийн хороо | 156 | ||
55 | Монгол банк | 242 | ||
56 | Санхүүгийн зохицуулах хороо | 65 | ||
57 | Харилцаа холбооны зохицуулах хороо | 66 | ||
58 | Эрчим хүчний зохицуулах хороо | 56 | ||
59 | Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс | 5 | ||
60 | Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл | 5 | ||
61 | Хот суурин усан хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл | 14 | ||
2019.05.10 | ОРОН НУТАГ |
|
|
|
Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага | 62 | Нийслэлийн ИТХ | 417 | |
63 | Нийслэлийн ЗДТГ | 1706 | ||
64 | Архангай аймгийн ИТХ | 518 | ||
65 | Архангай аймгийн ЗДТГ | 248 | ||
66 | Баян-Өлгий аймгийн ИТХ | 437 | ||
67 | Баян-Өлгий аймгийн ЗДТГ | 259 | ||
68 | Баянхонгор аймгийн ИТХ | 521 | ||
69 | Баянхонгор аймгийн ЗДТГ | 251 | ||
70 | Булган аймгийн ИТХ | 419 | ||
71 | Булган аймгийн ЗДТГ | 208 | ||
72 | Говь-Алтай аймгийн ИТХ | 459 | ||
73 | Говь-Алтай аймгийн ЗДТГ | 216 | ||
74 | Говьсүмбэр аймгийн ИТХ | 86 | ||
75 | Говьсүмбэр аймгийн ЗДТГ | 73 | ||
76 | Дархан-Уул аймгийн ИТХ | 148 | ||
77 | Дархан-Уул аймгийн ЗДТГ | 174 | ||
78 | Дорноговь аймгийн ИТХ | 337 | ||
79 | Дорноговь аймгийн ЗДТГ | 203 | ||
80 | Дорнод аймгийн ИТХ | 326 | ||
81 | Дорнод аймгийн ЗДТГ | 212 | ||
82 | Дундговь аймгийн ИТХ | 356 | ||
83 | Дундговь аймгийн ЗДТГ | 172 | ||
84 | Завхан аймгийн ИТХ | 556 | ||
85 | Завхан аймгийн ЗДТГ | 273 | ||
86 | Орхон аймгийн ИТХ | 91 | ||
87 | Орхон аймгийн ЗДТГ | 177 | ||
88 | Өвөрхангай аймгийн ИТХ | 526 | ||
89 | Өвөрхангай аймгийн ЗДТГ | 278 | ||
90 | Өмнөговь аймгийн ИТХ | 386 | ||
91 | Өмнөговь аймгийн ЗДТГ | 223 | ||
92 | Сүхбаатар аймгийн ИТХ | 335 | ||
93 | Сүхбаатар аймгийн ЗДТГ | 159 | ||
94 | Сэлэнгэ аймгийн ИТХ | 446 | ||
95 | Сэлэнгэ аймгийн ЗДТГ | 292 | ||
96 | Төв аймгийн ИТХ | 633 | ||
97 | Төв аймгийн ЗДТГ | 268 | ||
98 | Увс аймгийн ИТХ | 514 | ||
99 | Увс аймгийн ЗДТГ | 235 | ||
100 | Ховд аймгийн ИТХ | 485 | ||
101 | Ховд аймгийн ЗДТГ | 227 | ||
102 | Хөвсгөл аймгийн ИТХ | 626 | ||
103 | Хөвсгөл аймгийн ЗДТГ | 352 | ||
104 | Хэнтий аймгийн ИТХ | 455 | ||
105 | Хэнтий аймгийн ЗДТГ | 240 | ||
|
НИЙТ | 36807 |
УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН БАЙНА
2018 оны шинэчилсэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээг хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалтын ажлыг нарийвчлан байна. Тухайлбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу зарим шүүгч, Банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн сард хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу
- Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 30 хувиар бууруулах
- Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан.
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН ИРГЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ЦАХИМ СИСТЕМЭЭР ХЯНАХ ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (iad.iaac.mn) цахим системээр хүлээн авч хянаж байна.
Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдохоор нэр дэвшсэн этгээдүүдийн урьдчилсан мэдүүлгийг цахим системээр хүлээн авч хянан шийдвэрлэж байна.
Мөн ажлын хүрээнд 7 яам, 13 агентлаг, 18 аймгийн Засаг даргын Тамгын газрыг урьдчилсан мэдүүлгийн цахим системд холбох ажлыг хуваарийн дагуу үе шаттайгаар хийж байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2019 оны 3 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 674 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариу хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 185 урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХАРДАХ ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ БАЙНА
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2019 оны нэгдүгээр улиралд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 151 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгуулахаар ирж буй өргөдөл, гомдлын талаас илүү хувьд нь ашиг сонирхлын зөрчил тогтоогдохгүй байна. Дээрх байдалд дүн шинжилгээ хийхэд нийтийн албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хардах, гүтгэх, эрх бүхий байгууллагаар өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн дүгнэлт гаргуулах гэж оролдох тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал,
- Батлан хамгаалах яамны хурандаа Н.Очирбат нь “Улсын нисэхийн нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийн албан тушаалд өөрийн найз С.Ганболдыг сонгон шалгаруулалттгүй томилуулсан гэх;
- Улсын Нэгдүгээр эмнэлгийн чанарын албаны дарга Ц.Цэрэнлхам нь томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй гэх асуудлыг шалгахад ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээлэл хүлээн авч, 61 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) тайлангийн хамрах хугацаанд хянан шийдвэрлэж, өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэн, аж ахуйн нэгжид хариуг хүргүүлсэн. Одоо ажиллагаанд 49 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
ЭНЭ САРД 13 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харьяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.
Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 3 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 19 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэл буюу 21.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 буюу 50.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 408 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 3.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 44 буюу шалгасан хэргийн 10.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 7 буюу шалгасан хэргийн 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 287 хэрэг, мөрдөн байцаалтын 56 хэрэг байна.
Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 15.9 хувийг шийдвэрлэсэн.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн болон шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдээс дурдвал:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон хуурамч дүгнэлт гаргасан гэх,
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх,
- Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Б нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Хууль сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны мэргэжилтэн нь 2018-2019 оны хичээлд элсэгчээс хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх,
- "МИАТ" ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Э нь өөрийн эд хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлэн нуун далдалж, өөрийнхөө хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх,
- Нийслэлийн Баянзүрх цогцолбор сургуулийн захирал Ч нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлээ хийсний төлөө нэр бүхий багш нараас хахууль авсан гэх эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )