АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 25-нд хоккейн “Вашингтон Кэпиталз” багийг хүлээн авлаа.
“Вашингтон Кэпиталз” баг өнгөрсөн 2018 онд NHL-ийн Стэнлийн Цомын эзэн болсон билээ.
Нийслэлийн баг түүхэндээ анх удаагаа хоккейн хамгийн том шагналыг хүртэж байгаа юм.
Трамп байгаа хойно асуудалгүй арга хэмжээ гэж үгүй. Өчигдрийн хүлээн авалтад оролцохоос багийн гишүүн Брэйден Холтби, Деванте Смит-Пелли, Бретт Коннолли нар татгалзсан.
Ерөнхийлөгч Трампыг америк хөлбөмбөг, сагсан бөмбөгийн хэд хэдэн баг, тоглогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд буруутгаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )