Л.Оюун-Эрдэнэ: ЭРҮҮДЭН ШҮҮЖ буй бичлэгийг нууцаас гаргасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг гурван шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх мэдээллийг олон нийтэд цацсан юм.

Түүнчлэн гэмт этгээдүүдийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдсон тагнуулын хоёр ажилтанг цагдан хориод байгаа билээ. Харин эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Мөн Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бичлэгийг олон нийтэд ил болгох шийдвэрийг гаргасан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш ноцтой асуудлыг гаргаж тавьсан. Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг зөрчсөн, гурван шатны шүүхээс хууль бусаар ялласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Олон улсын хүний эрхийн байгууллага Засгийн газартай холбогдож эхэлсэн. Дэлхий нийтийн анхааралд өртөж эхэлсэн. Мөрдөн байцаалтад орсон хэсгийг нууцын байдлаас гаргахыг прокурор хориглосон. Бичлэгийн багаахан хэсгийг ил болгоно. Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргасан. Удахгүй хэвлэлийнхэнд ил болох байх" гэх байр суурийг илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ(66.181.177.149) 2019 оны 03 сарын 28

Нууцаас гарсан юм бол харуулаач худлаа шаагаал яваад байхын...

0  |  0
Top