Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах асуудлаар АН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа юм. Мөн МАХН-ын төлөөлөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шүүх, Прокурор, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах асуудал Үндсэн хуулийн маргаан дагуулж болзошгүй учраас хойшлуулах саналтай байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top