Бага хурлын гишүүдийн асуулт хариулт дуусаж, завсарлага авлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 27

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан намын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нараас 23 гишүүн асуулт асууж, хариултаа авснаар түр завсарлаад байна. 

Завсарлагааны дараа санал хураалт явуулах бөгөөд Улс төрийн намын тухай хуулиар нийт төлөөлөгчдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцогдоно.

Хэрэв дээрх босгыг нэр дэвшигчдийн аль аль нь давж чадаагүй тохиолдолд 45 хоногийн дараа Их хурлаа товлон зарлаж, тус хурлаар даргыг сонгох асуудал яригдах юм.

Өнөөдрийн хуралдаанд МАН-ын Бага хурлын 421 төлөөлөгч оролцож байгаа ба дээрх хоёр нэр дэвшигчийн нэг нь 290 санал авсан тохиолдолд дарга болох боломжтой аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonisvbmnm(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top