Яг одоо үргэлжилж буй Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаанаар, хэлэлцэх асуудлын дарааллаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдэж, Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН НАМТАР
Д.АМАРБАЯСГАЛАН
-ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Холбоо мэдээллийн технологийн сургууль
2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль
-АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2007 онд "Соёмбо принтинг" ХХК-ийн ерөнхий менежер, захирал
2007-2009 онд "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
2015-2016 онд Монгол Ардын Намын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга
2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2022.08 сараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
.jpg)
Г.ЗАНДАНШАТАР
-ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
-АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020 онд Улсын Их Хурлын дарга
2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Улсын Их Хурлын дарга
-ШАГНАЛ
2009 онд “Алтангадас” одон
2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
-ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Сэтгэгдэл ( 0 )