Х.Баттулга: Би Дамирангийн Энхбатын хэргийг мэдэхгүй 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн үед 30 гэр бүл дэндүү даварсан л даа. Дэндүү дээрэнгүй хандаж байсныг би мэдэж байна. Эрүүдэн шүүсэн гэдэг асуудалд Дамирангийн Энхбатын хэргийг сэргээж шалгах уу, Ерөнхийлөгч өө. Тэрийг шалгамаар байна. Тухайн үед хуулийн сайд нь хэн байв, хэний даалгавраар хийсэн юм. Өнөөдөр С.Зоригийн хэргийг эрүүдэн шүүсэн бичлэгийг ярьж байна. Өөр бусад бүх бичлэгийг үзмээр байна. Бичлэгийг хэзээ ил болгох вэ. Үндсэн хуульдаа хэр нийцэж байгаа вэ" гэв. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Хаа хамаагүй асуулт асуух юм. Дамирангийн хэргийг би мэдэхгүй" гэх хариултыг өглөө. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Үндсэн хуульд нийцсэн. Хугацаанаас нь өмнө хугацаатай томилдог албан тушаалтнуудыг түдгэлзүүлдэг талаар өөрсдийнхөө хэмжээнд ажлаа хийгээд л явна" гэх тайлбарыг нэмж өгсөн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mmgk(172.58.143.41) 2019 оны 04 сарын 01

Tarihgui erinhiilugch huuheldei heniih ve

0  |  0
dash(68.226.67.57) 2019 оны 03 сарын 27

Tanai nuur huudas chine guigeed zogsohguim um ydargaatai umaa

0  |  0
Top