Эмэгтэй хоккейчид “Challenge Cup of Asia” тэмцээнд оролцож чадахгүй болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Манай эрэгтэй хоккейчид өнгөрсөн сарын 01-09-ний өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лумпур хотноо явагдсан "Asian challenge cup” шайбтай хоккейн тэмцээнд түрүүлж,  Монголын далбаагаа мандуулан, Төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Эрчүүдээ дагаад эмэгтэй хоккейчид маань ч АНЭУ-ын Абу Даби хотод 4-р сарын 14-19-нд болох тус тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж байсан юм. Гэвч харамсалтай нь манай шигшээ баг “IIHF Challenge Cup of Asia” тэмцээнд оролцож чадахгүй болжээ.

Тэмцээний журам ёсоор “IIHF Challenge Cup of Asia” тэмцээнд оролцох багууд 15 хүний бүрэлдэхүүнтэй, тамирчид 15-аас дээш насны байх ёстой аж. Харин манай багийн 7 тамирчин 15 нас хүрээгүй, 12-13 настай охидууд байгаа юм. Ийнхүү баг бүрдээгүй шалтгаанаар манай эмэгтэйчүүдийн шигшээ баг “IIHF Challenge Cup of Asia” тэмцээнийг өнжихөөр болжээ. Уг нь манай шигшээ баг Кувейт, АНЭУ, Филиппин, Энэтхэгийн багтай нэг хэсэгт ороод байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мишка(202.179.27.237) 2019 оны 03 сарын 27

баг нтр-ээ зөв бүрдүүлээд мэдээлэл зөв аваач ээ,Мэргэн муу солир гичий минь ээ

0  |  0
Хоккей(103.212.118.246) 2019 оны 03 сарын 27

Амьсгаа юмаа

0  |  0
Top