Наташа Королевагийн “Маленькая страна”-г Украинд хоригложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 31

ОХУ-ын дуучин Наташа Королевагийн “Маленькая страна” дууг монголчууд сайн мэднэ. Наташа бол ОХУ-ын иргэншилтэй ч Украинд төрсөн украин хүн. Харин түүнийг 2016 оноос Украинд буюу төрсөн эх орондоо орохыг нь хориглосон байна.

Ямар учраас Украиндаа очиж чадахгүй болсон талаараа Наташа Королева ОХУ-ын НТВ телевизийн нэвтрүүлэгт орохдоо ингэж ярьжээ.

“Миний “Маленькая страна” дууг Украины Аюулгүй байдлын албанаас экстремист буюу өдөөн турхирсан дуу гэж үзсэн. Намайг уран бүтээлээрээ хүмүүсийг муу үйлдэлд уриалан дуудаж, Украины дотоод хэрэгт оролцон, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдалд халдаж байна гэж дүгнэсэн. Эх нутагтаа очих эрхийг минь 5 жилээр хассан” гэж ярьжээ.

Украины Аюулгүй байдлын албанаас дуучин бүсгүйд 2017 оны нэгдүгээр сард эмээгийнхээ оршуулгын ёслолд оролцоход нь л нэг удаа виза олгож байжээ.

Наташа Королевагийн ээж  Людмила Ивановна Порывай Украины Гавьяат жүжигчин хүн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(104.13.211.92) 2019 оны 04 сарын 07

оюутан насаа өнгөрөөсөн украйн улс маань орвонгоороо эргэж тэнэгүүдийн орон болох гэж дээ.хичнээн сайхан ард түмэн байлаа ч тэнэгүүд төрийн толгойд гараад улс орныг сөнөөлөө.

5  |  0
Top