Ж.Мандхай дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Дэлхийг хэн удирдаж байна вэ? Тheculturetrip.com-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр монгол дизайнер бүсгүй нэрлэгджээ. Хийж буй ажил, бизнес, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлж буй бүсгүйчүүдийн тоонд орсон Жаргалсайханы Мандхайн “Mandkhai cashmere”-ийн ноолууран хувцаснуудыг алдартай моделиуд, бизнес хатагтай нар, Холливудын одод өмсдөг.

“Манай ажилчдын 80 хувь орчим нь эмэгтэйчүүд” гэж дизайнер Ж.Мандхай ярьжээ. Тэрбээр өөрөө Лондонд амьдардаг ч MANDKHAI загварын коллекциудыг Монголд үйлдвэрлэдэг. “Бид эмэгтэйчүүдэд гараараа оёхыг сургадаг” гэж Ж.Мандхай ярьсан байна.

Түүний үйлдвэрийн ажилчид анх байгуулагдах үеэс нь ажилласан болохоор олон жилийн туршлагатай. Гол нь MANDKHAI брэнд барууны хэв загвараас ч хоцордоггүй гэж Тheculturetrip.com монгол бүсгүйг магтжээ.

Ж.Мандхай нь "Буян" компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайханы охин юм. Тэрбээр аавынхаа бизнесийг өвлөж, өөрийн MANDKHAI брэндийг үүсгэн байгуулан, амжилттай ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрка(202.126.89.208) 2019 оны 04 сарын 09

Амжилт хүсъе! Мундаг охин бнаа

2  |  0
Irgen(66.181.186.226) 2019 оны 04 сарын 09

Сайхан мэдээ бна шүү

2  |  0
Томорбаптао(66.181.161.121) 2019 оны 04 сарын 09

Хэлэх vг алгаа Эцэг Эхээ энээс оор яаж баярлуулах вэ??!Мундаг охин Эх орон ард тvмэн чинь огшиж бна шvv

3  |  0
Зочин(59.153.114.66) 2019 оны 04 сарын 09

Мундаг охинд амжилт хүсье

3  |  0
Одончимэг(150.129.140.134) 2019 оны 04 сарын 09

Баяр хүргэе! Цаашдын бизнесийн ажилд нв амжилт хүсье

4  |  0
Top