Хар тамхи мансууруулах төрлийн олсны ургамал түүж байсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид саатууллаа. Хэргийг тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Улаанбаатар хотын харьяат А.Х, Г.Т нар мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэж байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийн газарт үзлэг шалгалт явуулахад сэжигтэн этгээдүүдийн унаж явсан “Тоёото-Приүс” маркийн тээврийн хэрэгслээс олсны ургамал илэрсэн бөгөөд сэжигтнүүдээс авсан биологийн шинжилгээгээр өөрсдөө хэрэглэн мансуурсан байсан нь тогтоогджээ. Уг хэргийг харьяаллын дагуу төв аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
хуулиа олигтойхон чангатгаачээ. ингэсээн байтал сөнөхийн байнал даа.