Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.04.03/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ удаагийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Харин дөнгөж сая хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн казино болон мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргалаа.
Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайлантай танилцах юм. Түүнчлэн "Зөвшөөрлийн тухай", "Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай" хуулийн төслүүд, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улс, Беларусь улс хоорондын гэрээний төслийн тухай хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Бодит ажил хийхгүйм байхдаа валютын ханш мах бензины ханш хаданд гарлаа ажлын байр нэмэгддэггүйээ амьдрал өдрөөс өдөрт уруудаж байнадаа. Хоосон ард түмнээ тэрийг хорьлоо удахгүй энийг цаазлана гэж атаач сэтгэлийг нь гижигдэж хугацаа авах арга л хэрэглэж бна. одоо казино л гэнэ энэ чинь утгагүй гадаадын казиног та нар очиж хаах юмуу. Одоо болноо дандаа шоу хөөрхий ядарсан харанхуй массаа хулхидахаа боль