Улс төрийн намын санхүүжилт болон авлигын эрсдэлд хараат бус судлаачид үнэлгээ хийжээ. Ингэхдээ УИХ-д суудал бүхий гурван намыг хамруулсан байна. Ер нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар бол намын санхүүжилт шилэн байж жилд нэг удаа тайлан гаргаж байхыг хуульчилж өгсөн. Харин манай улсын тухайд олон намын тогтолцоотой болсоноос хойш нэг ч улс төрийн хүчин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс Азийн сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 10-12-р сард энэхүү судалгааг хийсэн байна. Судалгааны дүнгээр МАН,АН,МАХН зэрэг намууд санхүүжилтээ нийтэд ил тод мэдээлэхгүйгээс гадна хуулиар хориглосон дээд хэмжээ хүртэл хандив авсан гэж мэдүүлээд түүндээ зориулсан тайлан гаргадаг гэдгийг судлаачид тогтоожээ. Энэ нь яг хэдий хэмжээний хандив авч байгаагаа улс төрийн намууд нуун дарагдуулж байгаа гэсэн үг.
Улс төрийн намууд 28 жилийн турш санхүүжилтийн тайлан гаргаагүйг судлаачид хэлж байна
Дэлхий дахинд Улс төрийн санхүүжилт гэдэг нэр томъёонд улс төрийн нам болон сонгуулийн санхүүжилтийг хамруулан ойлгодог. Тэгвэл судалгаанд хамрагдсан гурван намын санхүүжилтийн ил тод байдлын шинжилгээ,сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлын үнэлгээ, төрийн хяналтын байгууллагуудын хараат бус байдал, улс төрийн намуудын авлигын эрсдлийн үнэлгээний аргачлал боловсруулж, анхан шатны үнэлгээ хийх хүрээнд хийжээ. Хамгийн эрсдэлтэй нь улс төрийн намуудад санхүүжилт өгч байгаа хувь хүн байгууллагууд эргээд өөрсөддөө ашигтай хууль зүйн орчин бүрдүүлдэг нь нэгэнт нууц биш болсон юм. Энэ нь намуудын санхүүжилтээ нууцлах шалтгаан болж байгааг судалгаа харуулж байна.
Дэлгэрэнгүйг Мобайл тв-ээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )