Монголд цэрэг, цагдаагийн 30 гаруй төрийн бус байгууллага байдаг аж. Харин эдгээр холбоодыг нэгтгэж, Монгол цэргийн нэгдсэн холбоог байгуулжээ. Өнөөдөр /2019.04.04/ тус холбооны анхдугаар Их хурал Төрийн ордонд болов.
Хуралд 950 орчим офицер оролцож, тэдний 100 хувийн дэмжлэг саналаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус холбоог тэргүүлэхээр сонгогдлоо.
Тус холбоо нь хойч ирээдүй болсон залуучуудаа эх оронч үзэл суртлаар хүмүүжүүлэх, үлгэр дуурайлал олгох, нийгмийн тэргүүлэх салбаруудад эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлд үйл ажиллагаа явуулах аж. Монгол цэргийн холбооны анхдугаар Их хурлаар холбооны тэргүүн, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгож, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт, дүрэм зэргээ хэлэлцэж баталсан юм.
Дэлгэрэнгүйг МОБАЙЛ ТВ-ээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 4 )
Хүрэлсүх энэ холбоог тэргүүлж яах гэж байгаа юм бэ. Африк, Өмнөд америкийн орнууд шиг төрийн эргэлт хийхнэ үү. Энэ холбоо Монгол орныг хөгжүүлж, иргэдийг ядууралаас гаргах уу. Хөрөнгөжсөн хурандаа нар Тэтгэвэрийн зөнөгүүд мөрөөрөө амьдар.
дэмжиж байна , бууж өгч болохгүй
Evii dee.Heden puyaldaga darga nar.A.Ganbat gedeg hunig 10 jilin daraa bitsaaj armid oruulah yamar hereg bnaa. 1 l ih hun zagnasan zandarsan hun bdag bsan.Yag hevendee. Busdig yanz bureer doromjloson hun.
Хөгийн пялдагаууд. Армид алба хааж бсан ардын хүүхдүүд амиа алдахад та нарын дуу хоолой хаана бв????? Уэргийн эргэлт хийх гь үү ??