Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон манай тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ их сургуулиа төгсжээ. 21 настай Маралаа Японы Нагоя хотын Чюүкёо их сургуулийг дүүргэж байгаа юм.
Г.Марал-Эрдэнэ цаашдаа их сургуулийнхаа магистрт дэвшин суралцана. Сэтгэл судлал, спортын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Г.Марал-Эрдэнэ олимпийн мөнгө, дэлхийн 3 алтан медальтай Мао Асадагийн “Thanks tour” шоу тоглолтод оролцдог. Японы хотуудаар тойрон тоглолт хийдэг тус шоу 6-р сар хүртэл үргэлжилнэ.
“Thanks tour” шоуны хуваарь
Кагава – 2019 оны 4-р сарын 20-21
Иватэ – 2019 оны 5-р сарын 3-5
Аомори – 2019 оны 5-р сарын 11-12
Токио – 2019 оны 5-р сарын 25-26
Окинава – 2019 оны 6-р сарын 7-9
Нийгата – 2019 оны 6-р сарын 22-23
Сэтгэгдэл ( 4 )
Сургуулиа амжилттай төгссөнд чин сэтгэлийн баяр хүргэе! Монгол хүн Уран гулгалтын тэмцээнд оролцох салхийг хагалж түүхийг нээсэн, Монгол түмний бахархал охинд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
их хатуу болхи юм байна лэ. одоо сайжрахгүй. харин хүүхдийг багаас нь техниктэй зөв сургах ажил хийгээрэй. амжилт
монгол охидууд адтай даа мундаг юм аа амжилт хөөрхөн дүү минь
Yamar mundag xedelmerch oxin be Uran gulgagch bas japan ulsad deed surguulid surdag Chamaar ynexeer baxarxaj baina Iim zaluuxan saixan bysgyi mash olon zyiliig zereg zereg amjuulj baina shyy dee