Гэрээсээ дайжсан охин ХАР ТАМХИ хэрэглэсэн байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Гэрээсээ гараад сураггүй алга болсон охиныг өчигдөр /2019.04.04/ олджээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай А.Н охины ээж болох СХД-ийн VII хороонд оршин суух хаягтай эмэгтэй Г "Манай охин сураггүй алга болоод 14 хоногийн дараа олдлоо. Хүчирхийлэлд өртсөн байж магадгүй, шалгаж өгөөч" гэж цагдаагийн байгууллагад хандсан байна. 

Дээрх хүсэлтийн дагуу шалгахад, охин сураггүй алга болох хугацаандаа биеэ үнэлж, хар тамхи татсан байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Түүнчлэн охин гэртээ байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон гэх ба төрсөн эцэг нь дарамталдгаас үүдэн ийнхүү гэрээсээ дайжсан байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(202.72.245.122) 2019 оны 04 сарын 08

охиныгоо харж хандаж хайралж байл даа ээж нь. яасан болоод гэрээсээ дайжихав дээ. хэцүү л байж дээ хөөрхий. харамсмаар юм хайран хүүхэд.

0  |  0
Top