2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 942224 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9 хувийн үзүүлэлттэй ажлын үр дүн аж.
Мөн 15424 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 2178 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.
Харин хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудлын дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байжээ.
Нийт өргөдөл гомдолд хүсэлт 874333, гомдол 29720, санал 39122, талархал 534 ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )