Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Мөн хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь “T.Estima” маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.
Тээврийн цагдаагийн албанд, энэ оны нэгдүгээр улиралд 17225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 6415 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Улмаар эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12,7%-иар, нас барсан хүн 10,3%-иар, гэмтсэн хүн 38,4%-иар тус тус өссөн ба Улаанбаатар хотод гэмт хэрэг 29,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )