"Тиранозавр Батаар"-ын толгойн олдворыг эх орондоо авчирна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

"Тиранозавр Батаар" үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2019.04.10/ хуралдаанаар хэлэлцсэн байна.

Засгийн газрын зүгээс хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгажээ.

Хойд Америкийн махан идэшт “Тиранозавр Рекс”-ийн ойрын төрөл “Тиранозавр батаар” гэх үлэг гүрвэлийн араг яс, олдвор зөвхөн Монголын говиос олддогийг палегтеологичид хөдөлшгүй баримтаар нотолсон байдаг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top