Tirannosaurus Rex үлэг гүрвэлийн араг яс 5.3 сая доллароор зарагдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

 

Швейцарын “Koller” дуудлага худалдааны ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар Тринити гэж нэрлэгдсэн Tirannosaurus Rex үлэг гүрвэлийн бүтэн араг ясыг нэрээ нууцалсан Европын нэгэн хувийн цуглуулагч 5.3 сая ам.доллароор худалдан авчээ.

Араг ясны өндөр дөрөв орчим м, урт нь 11.6 м ба нийт 293 ш яснаас бүрджээ. Өнөөг хүртэл тираннозаврын бүтэн араг ясыг 1997 болон 2020 онд ердөө хоёр л удаа дуудлага худалдаагаар оруулж байжээ. Эхний үлэг гүрвэл болох Сью 12.5 сая ам.доллар, хоёр дахь Стэн 47.4 сая ам.долларт хүрч байсан түүхтэй.

Тираннозавр үлэг гүрвэл нь амьд ахуйдаа 12 м урт, найман тонн жинтэй, 20 км/ц хурдлах чадвартай байжээ. Ти-рекс нь манай гараг дээр амьдарч байсан хамгийн том махчин үлэг гүрвэлүүдийн нэг юм.

Тринити араг яс нь нэг үлэг гүрвэлийнх биш аж. Харин гурван үлэг гүрвэлийн яснуудыг нийлүүлж, бүтэн нэг араг яс босгожээ. Тиймээс ч Тринити хэмээн нэрлэсэн байна. Одоогоор дэлхий дээр нийт 32 Tirannosaurus Rex үлэг гүрвэлийн араг яс олдоод байна. Харин бүтнээрээ олдсон Ти-рекс гарын арван хуруунд багтах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top