Лондоны цагдаа нар 50 гаруй идэвхтнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Лондоны цагдаа нар байгаль экологийг хамгаалж жагссан 52 идэвхтнийг баривчилжээ. Тэднийг хотын төвд эсэргүүцлийн жагсаал хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулсан гэж буруутгасан байна.

Баривчлагдсан хүмүүс “Extinction Rebellion” байгууллагынхан аж. Энэ хөдөлгөөний идэвхтнүүд өмнө нь хүрээлэн буй орчныг бохирдуулж байгааг эсэргүүцэн жагсахдаа мөн Лондоны төвд зам хааж байжээ. Олон зуун жагсагч Лондоны хамгийн олон хүн зорчдог гудамжуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан аж.

Лондонд өчигдөр болсон жагсаалтай адил арга хэмжээ саяхан Берлинд болжээ. Олон мянган сурагч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагссан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top